[NANA Залуужуулах мэс засал] Эрүү хүзүүний шугам, унжилтыг сайжруулах мини хүзүүний арьс таталт


  💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!

Эрүү, хүзүүний шугам бүдгэрч, унжсан мэт харагдах нь зөвхөн насжилтаас шалтгаалдаггүй гэдгийг мэдэх үү? Арьсны уян хатан чанар буурах болон өөхөн эд, булчингийн өөрчлөлтөөс шалтгаалан эрүү, хүзүүний зааг бүдгэрч хүзүүний арьсны унижлт, үрчлээ үүсэх боломжтой байдаг. Тэгвэл яг энэ асуудлыг үндсээр нь сайжруулах нэг арга бол мини хүзүүний арьс таталт (Mini Neck Lift) юм. Өнөөдөр хамтдаа уг мэс заслын талаар мэдэж авцгаая.

  💗💗💗
Хүзүүний арьс татах мэс засал гэж юу вэ?
Мини хүзүү сойх мэс засал нь эрүү, хүзүүний унжилт харьцангуй бага болон дунд зэргийн хүмүүст тохируулан хийх боломжтой, зүсэлт хийх хүрээг харьцангуй багасгасан мэс заслын арга юм. Мэс заслын үед унжсан арьс болон булчингийн хэсгийн сулрал, байрлалыг харгалзан үзэж, сойж өгснөөр эрүүний доод хэсгийн унжилтыг сайжруулж, залуу дүр төрхийг бүтээдэг онцлогтой.


💗💗💗
Мэс заслын давуу тал

Сорви бага: 
Бүтэн хүзүү сойх мэс засалтай харьцуулахад
маш жижиг зүсэлттэй эдгэрэлт хурдан.
Үр дүнтэй: 
Зөвхөн арьсыг татах бус булчинг хамтад нь
сойж өгдөг тул үр дүн сайн.
V-line дүр төрх: 
Арьсны унжилтаас үүдэн давхар эрүүтэй 
харагдах байдлыг сайжруулна.
Залуужуулах: 
Эрүүний хэсгийн унжилтыг засч өгснөөр
илүү цэгцтэй залуу дүр төрхийг бүтээнэ.


Зүсэлт хийх хэсэг
Ихэвчлэн чихний арын нугалаас болон эрүүний доод хэсэгт 
маш богино зүсэлт хийдэг тул сорви бага, эдгэрэлт хурдан байдаг.


💗💗💗
Эдгэрэх хугацаа
Мэс заслын дараах хаван, хөхрөлт эхний 1–2 долоо хоногт аажмаар багасдаг. Бүрэн эдгэрэх хугацаа нь мэс заслын арга болон хувь хүний биеийн онцлогоос хамааран харилцан адилгүй боловч харьцангуй хурдан эдгэрэх боломжтой мэс заслын нэг юм.

 💗💗💗
Дараах тохиолдолд санал болгож байна:

💫Хүзүүнд үрчлээс үүсэж эхэлсэн үед
💫Эрүү болон хүзүүний зааг тодорхойгүй хэлбэртэй үед
💫Нүүрний хэлбэр засах мэс заслын дараа эрүүний шугам унжсан үед
💫Унжсан эрүүний хэсгийг илүү чанга, цэгцтэй болгохыг хүсэж байгаа үед
💫Арьс чангалах аппарат болон утсан сойлтоор хүссэн үр дүндээ хүрээгүй үед


Үйлчлүүлэгчийн бодит үр дүнг харахад маш жижиг өөрчлөлт мэт боловч давхар эрүү, хүзүүний үрчлээ, арьсны унжилт сайжирснаар илүү залуу дүр төрхтэй болжээ.😍

Эрүү болон хүзүүний хэсгийн арьс унжилтын шалтгаан нь хүн бүрийн онцлогоос шалтгаалж өөр байдаг тул NANA мэргэжлийн эмч, зөвлөхөөс өөрт тохирох мэс заслын зөвлөгөөг аваарай💖

🙋‍♀️🙋‍♀️

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM       
 
HOMEPAGE

Comments