[NANA Арьс арчилгаа] МЭСИЙН БУС АРГААР ЗАЛУУЖУУЛАХ АППАРАТ "УЛЬСЕРА"


🤎🤎🤎
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 

 Ээлжит блогоороо арьс арчилгааны талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 
Бидний арьсны коллаген ялгаруулалт нас ахих тусам багассанаар үрчлээс их үүсч арьс унжих шалтгаан болдог. Гэсэн хэдий ч өдөр тутмын завгүй амьдралын хэв маягаас болоодарьсаа арчлах цаг гаргах амаргүй байдаг билээ. 

Харин өнөөдрийн танилцуулах арьс арчилгааны аппаратыг жилдээ 1 удаа хийлгэхэд хангалттай бөгөөд үр дүнгээ удаан барьдаг гэдгээрээ давуу талтай юм. 

❤Ultherapy буюу Ульсера аппарат❤

Ultherapy буюу Ульсера аппарат нь мэсийн бус аргаар арьсыг чангалж өргөх үйлчилгээтэй. Арьсны гадаргууг гэмтээлгүйгээр арьсны гүн давхарга болох SMAS давхаргад хэт авиан туяаны энергийг дамжуулснаар коллаген ялгаруулалтыг нэмэгдүүлж арьс чангалах болох өргөх үр дүнтэй. 

🤎🤎🤎
Дараах зургуудаас бодит үр дүнг харцгаая 


Үйлчлүүлэгч маань Ульсера 600 шот болон инмоод хэмээх өөх хайлуулах аппаратанд орсон. Нүүрээрээ өөх ихтэй хүмүүст инмоод аппаратыг хамт хийлгэхийг санал болгодог ба илүү үр дүнтэй байдаг тул ихэнхи тохиолдолд ульсера+инмоод аппаратанд хамт ордог. Харин нүүрээрээ өөх багатай бол инмоод аппарат хийлгэх шаардлагагүй.

Мөн хүмүүсийн дунд ульсера хийлгэх тохиолдолд нүүрний өөхийг хайлуулна гэх ташаа ойлголт байдаг. Ульсера аппарат нь унжсан арьсыг чангалж
өргөх гол үйлчилгээтэй юм. 





🤎🤎🤎
Ульсера аппаратын үр дүн
💫Унжсан арьсыг чангалж өргөх үйлчилгээтэй
💫Коллаген ялгаруулалтыг нэмэгдүүлж арьсны уян хатан чанарыг сайжруулна
💫Арьсыг нөхөн төлжүүлж үрчлээсийг багасгана

Мөн ульсера аппаратанд ороход анхаарах зүйл бол шотны хэмжээ бөгөөд таны арьсны унжилтаас шалтгаалан хэр хэмжээтэй хийхийг тодорхойлдог. Бүтэн нүүрэнд хийлгэх тохиолдолд доод тал нь 600 шот хийдэг. 

🤎Ульсера аппаратыг ямар хүмүүс хийлгэхэд тохиромжтой вэ?🤎
*Хэрэв таны арьс үрчлээс ихтэй болон арьсны уян хатан чанар алдагдаж наснаасаа илүү овортой харагддаг бол 
*Хацраараа өөхлөг, хацрын унжилттай болон давхар эрүүтэй бол 
*Удаан хугацаанд үр дүнгээ хадгалах арьс арчилгаа авахыг хүсч байгаа бол 
*20-30 насныхан залуужуулах хөнгөн арчилгаа сонирхож буй бол




Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE 

Comments