[NANA Бодит өөрчлөлт] Залуужуулах мэс заслын шинэ тренд: PONYTAIL арьс татах мэс засалд орсон үйлчлүүлэгч

💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Сүүлийн үед Солонгос улсад "Ponytail" хэмээх арьс татах мэс засал хүмүүсийн анхаарлыг их татаж байгаа. Тэгвэл NANA гоо сайхны эмнэлэгт хэрхэн хийгдэж байгаа болон манай эмнэлэгт мэс засалд орсон үйлчлүүлэгчийн бодит өөрчлөлтийг хүргэх гэж байна. 
"Ponytail Lifting" буюу Понитейл арьс таталт хийлгэсэн үйлчлүүлэгчийн өөрчлөлт 

Үйлчлүүлэгч маань мэс засалдаа ороод 1 сар болсон ба аль хэдийнээ хаван, хөхрөлтгүй гоё харагдаж байна 😍
Тухайн үйлчлүүлэгч хэдэн настай гээч...? 
Энэ жил 30 нас хүрч байгаа үйлчлүүлэгч юм кк. Нас бол тоо гэдэг ч бидний бие махбодийн эд эсийн нөхөн төлжилт, коллаген нийлэгжилт гээд бүгд настай шууд холбоотой байдаг болохоор одоо л өөртөө анхаарахгүй бол хөгшрөлт маш хурдан явагдах үе шүү дээ. Тийм ч учраас үйлчлүүлэгч маань арьсны унжилтаа яаж шийдэх талаар зөвлөгөө авсны дараа өөрт хамгийн таалагдсан мэс засал болох "Ponytail" таталт хийлгэхээр шийдсэн байна. 
Үйлчлүүлэгч маань мэс заслынхаа үр дүнд ч үнэхээр их сэтгэл ханамжтай байгаа 😊

Тэгвэл "Понитейл" арьс татах мэс заслыг яаж хийдэг аргатай танилцацгаая. 

Зүсэлт: Үсний шугамыг дагуулан 3см зүсэлт хийдэг. Сорви ил харагдахгүйгээр хийдэг тул мэс заслын дараа бараг мэдэгдэхгүй эдгэдэг. 
Дурангийн арга: Endoscope буюу дурангийн аргаар мэс заслыг хийдэг тул мэс засал хийх орчинг тодорхой, нарийвчлалтай харж хийдэг. 


Ингээд нүүрний дунд хэсгийн унжиж доошилсон зөөлөн эдийг дээш татаж хайлдаггүй утсаар бэхэлдэг. Мөн эрүүний хэсгийн суларч унжсан зөөлөн эдийг дээш татаж хайлддаггүй утсаар бэхэлдэг. 

Үр дүнд нь нүдний төгсгөл хэсгээс эхлээд хамрын хоёр хажуу талын унжилт, үрчлээс багасах болон эрүү завжны унжилт татагдаж яг л "Ponytail" стилээр үсээ боосон юм шиг залуухан, дэгжин дүр төрхтэй болох боломжтой. 

Ponytail арьс таталт ямар хүмүүст тохиромжтой вэ? 

Понитейл арьс таталтыг ихэнхидээ 20~40 насныханд санал болгож байгаа. Гэхдээ хувь хүн бүрийн арьсны онцлог, нас, унжилт өөр учраас өөрт хамгийн тохиромжтой мэс заслын зөвлөгөөг мэргэжлийн эмчээс авах нь зүйтэй юм. 

Хэрэв та бүхэн Ponytail арьс таталт болон өөрт тохирох залуужуулах мэс заслын зөвлөгөөг авахыг хүсвэл дараах хаягуудаар монгол зөвлөхтэй холбогдоорой 😊

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас: 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments