[NANA Монгол үйлчлүүлэгч] Солонгост хамрын мэс засалд орсон тэмдэглэл Part.1


💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Өнөөдрийн блогоор манай эмнэлэгт хамрын мэс засалд орсон хөөрхөн, эгдүүтэй үйлчлүүлэгч Уянгын мэс заслын явцыг танилцуулах гэж байна. 

Зөвлөгөөний өдөр
Үйлчлүүлэгч маань эмчтэйгээ уулзахын өмнө хамрын CT шинжилгээ хийлгэж, монгол зөвлөхтэй уулзаж мэс заслын талаарх урьдчилан мэдэх ёстой зүйлстэйгээ танилцдаг. 

Мэс засалд орох болсон шалтгаан 
Хөөрхөн үйлчлүүлэгч маань багадаа их баавгай чих гэх мэт хөдөлгөөнтэй тоглоом тоголдог байснаас болоод цохиулдаг байснаа хэлсэн ба тэрнээс болоод хамрын яс бага зэргийн далийлттай, монхор ястай болсон байх гэж боддог гэсэн юм. Хамрын монхор ясанд тийм ч дуртай биш байдаг болохоор хамрын мэс засалд орохоор шийдсэн байна. Мөн давхрааны хоёр өөр байдлаа яаж шийдэж болох талаар зөвлөхтэйгээ ярилцаад утсан давхраа хийлгэхээр болсон. 

Хамрын CT шинжилгээ 


Эмчийн зөвлөгөө 

Эмч Ким Хаг Сү: Үйлчлүүлэгчийн хамрыг эгц урдаас харахад намхан хамар биш мөртлөө өндөр харагдахгүй байна. Тэр шалтгаан нь хамрын яс өргөн байгаатай холбоотой. Тиймээс хамрын өргөн яс нарийсгах ажилбар хийж өгвөл хамар арай илүү өндөр харагдана. Хамрын өргөн яс гэдэг нь хамрын хоёр хажуу талын өргөн ясыг хэлж байгаа юм. Мөн эгц урдаас харахад хамрын яс бага зэрэг далий харагдаж байгааг ч гэсэн шийдэх боломжтой. 
Хамрын монхор ясны хувьд монхор ясыг үрж арилгах шаардлагагүй гэж зөвлөсөн. Учир нь үйлчлүүлэгчийн хамрын онцлогоос болоод монхор ясыг үрчихвэл хамрын нурууны өндөр алдагдана. Тиймээс хамрын монхор ясыг үрж арилгахгүй, харин хамрын монхор ясанд тохируулан үйлчлүүлэгчийн өөрийн хамрын таславчийн мөгөөрсөөр үзүүр, нурууны хэсгийг өндөрлөх ажилбар хийх болсон. Өөрийн мөгөөрсийг ашиглах тул тусад нь имплант хэрэглэх шаардлагагүй гэсэн юм. 
Ингээд эмч маань бусад нэмэлт зөвлөгөөнүүдийг өгч эцсийн байдлаар мэс заслын төлөвлөгөө гарсан. 

Мэс заслын төлөвлөгөө 
💛Имплантгүй хамрын мэс засал 
❤Хамрын өргөн яс нарийсгах ажилбар 
❤Хамрын далий яс засах ажилбар 
❤Монтгор хамрын үзүүрийг засах ажилбар 
❤Хамрын уртыг нүүрний харьцаанд тохируулан засах ажилбар 
💛Доод зовхины өөх тэгшлэх мэс засал 
💛Нүүрэнд өөх суулгах мэс засал 
💛Утсан давхраа 

Мэс заслын өдөр

Ингээд мэс заслын өдөр эмчтэйгээ ахин уулзаж, эмч мэс заслын төлөвлөгөөний дагуу дизайн гаргадаг. Мэс заслын өмнөх бэлтгэлээ хийгээд үйлчлүүлэгч маань мэс засалдаа орсон 😍 
Дараагийн блогоор үйлчлүүлэгчийнхээ мэс заслаас хойшхи 7 дахь өдөр болон 1 сарын дараах өөрчлөлтүүдийг танилцуулах болно. 

*Тайлбар: Мэс заслын арга болон үр дүн нь үйлчлүүлэгч тус бүрийн анатомийн бүтэц, нүүрний хэлбэр, хамрын ясны бүтэц зэргээс ялгаатай байж болно. Мэс заслын төлөвлөгөөг мэргэжлийн эмчийн зөвлөгөөнд үндэслэн гаргадаг тул та өөрт тохирох хамрын мэс заслын зөвлөгөө авахыг хүсвал дараах хаягуудаар холбогдоорой. 

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments