[NANA Нүдний мэс засал] Зүсэлттэй болон зүсэлтгүй давхрааны ялгаа ба бодит үр дүн
💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Ээлжит блогоороо хүмүүсийн хамгийн их сонгодог давхрааны мэс заслын төрлүүд болон тэдгээрийн ялгаа болон бодит үр дүнгийн талаар танилцуулж байна.
Давхраа хийх мэс засал нь нүдийг илүү тод, сэргэлэн харагдуулах зорилготой хамгийн түгээмэл нүдний гоо заслын арга юм. Түүнчлэн нүдний хэлбэр, арьсны онцлог, унжилт зэргээс хамааран хийх арга өөр өөр байдаг.
💗💗💗
1. Зүсэлтгүй буюу утсан давхраа
Зовхийг зүсэлгүйгээр, нарийн утсаар давхрааны шугамыг тогтоодог арга.
Онцлог :
🎀Хаван, сорви маш бага
🎀Эдгэрэлт хурдан(3-7 хоног)
🎀Үр дүн хадгалах хугацаа 1-5 жил
Дараах хүмүүст тохиромжтой :
*Зовхи нимгэн, өөх, унжилт багатай
*Анх удаа давхраа хийлгэж байгаа хүмүүс
*Натурал, сорвигүй үр дүнг хүсэгчид
NANA утсан давхрааны давуу тал
Давхрааны зураасны хэлбэрт 5-7 ширхэг нүхийг үүсгэн арьс болон дээд зовхины өргөлтийн булчинг хооронд нь наалдуулахын тулд утсаар 2 удаа бэхжүүлэн хийдэг хос зангилааны аргаараа бусад эмнэлэгүүдээс ялгаатай хийгддэг. Тиймээс хурдан тайлагдаж хэвэндээ орох вий гэж санаа зовох шаардлагагүй байдаг.
💗💗💗
2. Зүсэлттэй давхраа
Давхрааны шугамын дагуу зүсэж, илүүдэл арьс болон өөхийг авч, давхрааг хийнэ.
Онцлог :
🎀Сорви бага зэрэг харагдана
🎀Эдгэрэлт удаан(2-3 долоо хоног)
🎀Үр дүн хадгалах хугацаа
10 жилээс дээш буюу байнгын
Дараах хүмүүст тохиромжтой :
*Зовхи зузаан, өөх, унжилт ихтэй
*Нүд нээх хүч сул
*Өмнө нь зүсэлтгүй давхраа хийлгээд
суларсан(давтан мэс засал)
NANA зүсэлттэй давхрааны давуу тал
Унжсан арьс, илүүдэл өөх зэрэг эдийг шаардлагатай хэмжээгээр авч хайлдаг утас ашиглан давхрааны хэлбэрийг гаргаж оёсноор илүү тод, тогтвортой давхрааг үүсгэх боломжтой. Мөн мэс заслын 1:1 дизайн нь хувь хүний нүдний онцлогт тохируулан хийгддэг тул илүү үзэсгэлэнтэй натурал мэт дүр төрхийг бий болгодог.
💗💗💗
Давхрааны мэс засал хийлгэсэн үйлчлүүлэгчдийн бодит өөрчлөлт

Үүнээс гадна "ямар аргыг сонгох вэ?"гэдгээс илүү
"таны нүдний бүтцэнд аль арга тохирох вэ? " гэдэг нь хамгийн чухал юм.
"таны нүдний бүтцэнд аль арга тохирох вэ? " гэдэг нь хамгийн чухал юм.
NANA гоо сайхны эмнэлэг нь үйлчлүүлэгч бүрийн нүдэнд тохирсон дизайн, мэс заслын дараах арчилгаа, найдвартай үр дүн, мэргэжлийн ур чадвартай эмч нарыг танд санал болгож байна 😊






Comments
Post a Comment