[NANA Хөхний мэс засал] Хамгийн сүүлийн үеийн Bouns хөхний имплантаар хөх томруулах мэс засалд орсон үйлчлүүлэгч
💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Өнөөдрийн блогоор NANA гоо сайхны эмнэлэгт хамгийн сүүлийн үеийн шинэ хөхний имплантаар хөх томруулах мэс засалд орсон үйлчлүүлэгчийн өөрчлөлтийг зурган блогоор танилцуулах гэж байна.
Мэс заслын өмнөх
Хөхний имплант: Bouns
Имплантын хэмжээ: Баруун, зүүн тал 325cc
Зүсэлт: Хөхний доогуур зүсэлттэй
Мэс заслын 2 дахь өдөр
Мэс заслын 10 дахь өдөр
Үйлчлүүлэгч маань мэс засалд орохын өмнө хэтэрхий туранхайгаасаа болоод өөрийн биеийн галбиртаа сэтгэл ханамжгүй байдаг байсан гэсэн ба хөх томруулах мэс засалд орсондоо маш их баяртай байна гэдгээ хуваалцсан юм. Мэдээж мэс засал хийлгэсэн эхний 7 хоног тодорхой хэмжээний өвдөлт, зовиур байсан ч гэсэн аажмаар багасч, хаван хөхрөлт ч мөн адил сайн буусан.
Хөх томруулах мэс засал хийлгээд 1 сарын дараа гэхэд өдөр тутмын амьдралд ямар ч саад хүндрэл байхгүй болсон гэсэн ба зориулалтын хөхний даруулга өмсөхөө больж энгийн спорт бра өмсөж эхлэсэн тул хаван нь ч гэсэн хурдан бууж байна гэсэн байна.
Үйлчлүүлэгч маань үнэхээр өөрийн биеийн галбир болон цээжний тойрогт тохирсон хэмжээг сонгож хийлгэсэндээ мөн 100 хувь сэтгэл хангалуун байгаа гэж сэтгэгдлээ илэрхийлсэн 😍💖
Мөн Bouns хэмээх сүүлийн үед Солонгос охид, бүсгүйчүүдийн дунд тренд болоод байгаа имплантыг сонгосон. Bouns хөхний имплант маш зөөлхөн, өөрийн мэт мэдрэмжтэй, өмнөх имплантуудын сул талыг нөхөж чадсан гэдгээрээ эмч нарын дунд ч алдартай байгаа юм.

Comments
Post a Comment