[NANA Before & After] Хөх томруулах мэс засалд орсон хүмүүсийн сэтгэл ханамж ямар байдаг вэ? | NANA Үйлчлүүлэгчдийн бодит сэтгэгдэл

💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Өнөөдрийн блогоор NANA гоо сайхны эмнэлэгт хөх томруулах мэс засалд орсон үйлчлүүлэгчдийн бодит өөрчлөлт болон сэтгэгдлийг хуваалцах гэж байна. 
Дараах зураг болон сэтгэгдлийг үйлчлүүлэгчид бидэнд илгээсэн бодит бөгөөд монголоор орчуулж хүргэж байна😊
💗💗💗

Үйлчлүүлэгчийн мэс заслын мэдээлэл 
Хөхний имплант: Motiva
Имплантын хэмжээ: Баруун, зүүн тал 300cc 
Мэс засалд орох болсон шалтгаан: Үйлчлүүлэгч маань 40 настай ба нас явах тусам хөх хэлбэрээ алдаж, унжиж эхэлсэн ба хөхний дээд хэсэг хонхойж volume-гүй харагддаг нь таалагддадгүй байсан тул өөрийн биед тохирох хөхний имплант сонгож хөхний мэс засалд орохоор шийдсэн. 
Эдгэрэх явц 
Мэс заслын дараах сэтгэгдэл 
Хөхний мэс засалд орохын өмнө их өвдөх байх гэж бодоод санаа зовж байсан ч гэсэн хийлгэсний дараа өвдөлт, зовиур бага, өдөр тутмын амьдралд ямар нэгэн хүндрэл байгаагүй. Мөн хөхний дээд хэсэг маш гоё дүүргэлттэй болсон болохоор бараг өдөр бүр толинд харж байгаа. Бас өөрийн 20 настай байх үеийн биеийн хэлбэртэй болсон юм шиг санагдаж байгаа болохоор сэтгэл ханамж маш өндөр байгаа. 

💗💗💗

Үйлчлүүлэгчийн мэс заслын мэдээлэл 
Хөхний имплант: Mentor Xtra
Имплантын хэмжээ: Баруун, зүүн тал 330cc 
Мэс засалд орох болсон шалтгаан: A cup буюу хөх жижигтэйгээс болоод биеийн хэлбэр гоё харагддаггүй байсан. 

Эдгэрэх явц 
Мэс заслын дараах сэтгэгдэл 
Одоо хөхний имплантын маань хаван бууж, яг өөрийн юм шиг сууж өгсөн. Бас биеийн галбир илүү тодорч, бэлхүүс болон гар илүү туранхай, гоё харагддаг болсон. 

💗💗💗

Үйлчлүүлэгчийн мэс заслын мэдээлэл 
Хөхний имплант: Mentor Smooth
Хөхний хэмжээ: A cup хэмжээнээс Full C болсон
Мэс засалд орох болсон шалтгаан: Хөхний мэс засалд орохоор эмнэлгүүдийн талаар судлахад хамгийн их үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл болон өөрчлөлтүүд их гарч ирж байсан болохоор итгэлтэйгээр NANA эмнэлгийг сонгож мэс засалд орох болсон. Мөн яг миний хүссэн хэлбэрийн хөхний мэс заслыг хийсэн байсан нь таалагдсан. 
Эдгэрэх явц 
Мэс заслын дараах сэтгэгдэл
Мэс засал хийлгэсэн эхний 7 хоног чинэрэх, янгинах зэрэг өвдөлтүүд тодорхой хэмжээнд байсан. Тэгээд л өвдөлт, зовиур илт багассан. Мөн хариуцсан зөвлөх маань мэс заслын дараах анхаарах зүйлс, зориулалтын даруулга өмсөх заавар, гэртээ яаж арчлах гээд бүх зүйлийг маш сайн зааж зөвлөж өгсөн нь үнэхээр таалагдсан. Хөхний мэс засал хийлгэсэндээ болон үр дүндээ маш их сэтгэл хангалуун байгаа болохоор бусад хүмүүст ч гэсэн идэвхитэй санал болгож байгаа. 

Солонгос улсын NANA гоо сайхны эмнэлэгт хөх томруулах мэс засалд орсон үйлчлүүлэгчид маань ийм сэтгэгдлүүд бидэнд илгээжээ 😍

Хэрэв та хөхний мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа бол дараах хаягуудаар холбогдож өөрт тохирох хөхний имплант, хэлбэр хэмжээ зэрэг хөхний мэс заслын дэлгэрэнгүй зөвлөгөө авах боломжтой💌

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments