[NANA Хөхний мэс засал] Өвдөлт багатай, эдгэрэлт хурдан хөх томруулах мэс засал хийлгэх боломжтой юу?

💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Өнөөдрийн блогоор сүүлийн үед Солонгос охид, эмэгтэйчүүдийн дунд тренд болж байгаа хөхний мэс заслын талаарх мэдээллийг хүргэхээр бэлдлээ. Энэ бол "NANA Preserve" хэмээх хөхний мэс заслын шинэ арга юм. 

Сүүлийн үед хөх томруулах мэс засал бол маш түгээмэл болж байгаа мэс заслуудын нэг билээ. Гэхдээ хийлгээд гоё хөхтэй болмоор байвч мэс заслын дараах өвдөлт, зовиур ямар байх бол, хэвийн дасгал хөдөлгөөн ч хийж болохгүй хэцүү юм биш үү гээд хойшлуулах тохиолдол цөөнгүй байдаг. 

Харин энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор, өвдөлт багатай, хурдан эдгэрэлттэй хөхний мэс засал хийх аргыг NANA гоо сайхны эмнэлгийн хөхний мэс заслын мэргэшсэн эмч/захирал эмч Хван Дун Ён хөгжүүлж, зохиогчийн эрхээр патентлаж, зөвхөн NANA гоо сайхны эмнэлэгт уг аргаар мэс заслыг хийж гүйцэтгэж байна. 

NANA Preserve гэж юу вэ? 
Энэхүү мэс заслын арга нь бидний сайн мэдэхээр хөхний имплантыг булчингийн цаана биш, "Nature Plane" хэмээх давхаргад(булчингийн наана) байрлуулдаг хөх томруулах мэс заслын арга юм. Мөн чухал онцлог бол өвдөлт багатай, эдгэрэлт хурдан гэдгээрээ олны анхаарлыг татаж байгаа. 

NANA Preserve яагаад өвдөлт бага, эдгэрэлт хурдан бэ? 

Уг мэс заслын арга нь NANA гоо сайхны эмнэлгийн тусгай дуран ашигладаг тул маш оновчтойгоор "Nature Plane" давхаргад хүрч, цээжний булчин болон эдийн гэмтлийг хамгийн бага түвшинд байлгадаг. Тийм болохоор хөхний мэс заслын дараах өвдөлт, зовиур бага, эдгэрэлт ч хурдан явагдах юм. Хван Дун Ён эмчийн судалгаагаар мэс заслаас хойш 7 дахь өдөр гэхэд ямар ч зовиур, өвдөлт мэдрэгдэхгүй байна гэсэн үйлчлүүлэгчдийн үнэлгээ бий. Мөн цээжний булчинг хөндөх шаардлагагүй болохоор мэс заслын дараагаас шууд л дасгал хөдөлгөөн хийж болох юм. 

NANA Preserve ямар хүмүүст тохиромжтой вэ? 

Хван Дун Ён эмчийн хэлсэнчлэн уг мэс заслын аргаар хүн болгон хийлгэх боломжгүй, харин тодорхой хэмжээний биеийн өөхтэй хүмүүст тохиромжтой юм. Учир нь нимгэн арьстай, өөх багатай хүмүүс хийлгэх тохиолдолд хөхний имплантыг булчингийн наана хийх учраас имплант гэрэлтэж харагдах, имплантын нугалаа үүсэх зэрэг асуудлууд гарч болзошгүй. 

NANA гоо сайхны эмнэлэг бусад хөхний эмнэлгүүдээс ямар ялгаатай вэ?
Өөр эмнэлэгт дурангийн аргаар булчингийн наана "preserve" аргаар хийхдээ зөвхөн нэг төрлийн хөхний имплантыг хийлгэх сонголттой байгаа. 
Харин NANA гоо сайхны эмнэлэгт 4 төрлийн хөхний имплантаас сонгон хийлгэх боломжтойгоороо давуу талтай. 

Хөхний имплантын 4 төрөл 
💙Bouns 
💙Motiva
💙Mentor Boost 
💙Mentor Xtra 

NANA Хөхний мэс заслын өөрчлөлтүүд 


Гэхдээ мэдээж өөрт тохирсон аргаар хөхний мэс заслыг хийлгэх нь хамгийн чухал зүйл юм. NANA гоо сайхны эмнэлгийн хөхний мэс заслын мэргэжлийн эмч нар зөвхөн танд тохирох хөхний имплант болон хөхний мэс заслын аргыг санал болгох юм😊
Хэрэв та бүхэн хөхний мэс заслын дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл дараах хаягуудаар холбогдоорой. 

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments