[NANA Зөвлөгөө] Хөхний мэс заслыг хэзээ хийлгэвэл тохиромжтой вэ? Төрөхийн өмнө VS төрсний дараа
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Жирэмслэлт, төрөлт болон хөхүүл үеэс үүдэн хөхний хэлбэрт гарах өөрчлөлтүүд нь олон эмэгтэйчүүдийн санааг зовоодог билээ. Тиймээс хөхний мэс заслыг хэзээ хийлгэвэл тохиромжтой вэ, мөн мэс заслын дараа хүүхдээ хөхүүлэх боломжтой юу зэрэг олон асуулт гардаг. Эдгээр түгээмэл асуултын хариултыг та бүхэнд хүргэхээр энэхүү мэдээллийг бэлтгэлээ.
🤎Асуулт 1.
Төрсний дараа хөхний хэлбэр хэрхэн өөрчлөгддөг вэ?
Жирэмслэлт болон хөхүүл үед дааврын нөлөөгөөр хөх томорч,
арьс сунадаг тул дараах өөрчлөлтүүд илэрдэг.
арьс сунадаг тул дараах өөрчлөлтүүд илэрдэг.
*Дааврын өөрчлөлт:
Жирэмсэн болон хөхүүл үед сүүний булчирхай идэвхжин хөх томордог.
*Эзлэхүүн багасах:
Хөхнөөс гаргахад даавар буурч, сүүний булчирхай
агшин хөхний эзлэхүүн огцом багасдаг.
агшин хөхний эзлэхүүн огцом багасдаг.
*Унжилт ба хонхойлт:
Сунасан арьс буцаж агшиж чадахгүй суларснаас
хөх доош унжиж, дээд хэсэг хонхойдог.
хөх доош унжиж, дээд хэсэг хонхойдог.
*Хэмжээний тэгш бус байдал:
Хөхүүлэх давтамжаас хамаарч хоёр хөхний хэмжээ
болон унжилт ялгаатай болж өөрчлөгддөг.
Хөхүүлэх давтамжаас хамаарч хоёр хөхний хэмжээ
болон унжилт ялгаатай болж өөрчлөгддөг.
Хөхний мэс засал хийлгэвэл төрсний дараа бага унждаг уу?
Хөхний имплант нь хөхний ерөнхий хэлбэр, хэмжээг хадгалахад тусалснаар унжилт, хөхний дээд хэсгийн хонхойлт арай бага үүсэх тохиолдлууд байдаг.
Хэлбэр хадгалах: Сүүний булчирхай агшсан ч имплантгүй байх үетэй харьцуулахад хөхний дээд хэсэг хонхойж доош унжихаас сэргийлж өгдөг.
Хувь хүний онцлог: Арьсны уян хатан чанар, жингийн өөрчлөлт болон хөхүүлэх хугацаанаас хамаарч харилцан адилгүй байж болно.
🤎Асуулт 3.
Хөхний мэс заслын дараа хүүхэд хөхүүлэх боломжтой юу?
Хүүхэд хөхүүлэх бүрэн боломжтой! Имплантыг сүүний булчирхайгаас тусад нь (булчирхайн доор эсвэл цээжний булчингийн доор) суулгадаг тул мэс заслын дараа ч аюулгүй хөхүүлэх боломжтой байдаг.
Сүүний булчирхайг гэмтээхгүй: Имплант нь сүүний гарц болон булчирхайд нөлөөлөхгүй өөр давхаргад байрладаг.
Аюулгүй байдал: Имплантын найрлага нь эхийн сүүнд нэвтрэх боломжгүй тул хүүхдийн эрүүл мэндэд аюулгүй.
Мэс заслын зүсэлт: Суганд эсвэл хөхний доор зүсэлт хийдэг тул сүүний сувгийг хөнддөггүй буюу хөхүүлэхэд тохиромжтой байдлаар хийгддэг.
🤎Асуулт 4.
Хөх хатуурах ба хөх чинэрэхийн ялгаа юу вэ?
Хөх чинэрэх нь хөхүүл үед сүү ихээр орсноос үүсэх хэвийн үзэгдэл бол,
хөх хатуурах нь имплант орчмын эд эс чангарснаас хөхний зөөлөн байдал хатуурч өөрчлөгдөх ховор үзэгдэл юм.
хөх хатуурах нь имплант орчмын эд эс чангарснаас хөхний зөөлөн байдал хатуурч өөрчлөгдөх ховор үзэгдэл юм.
🤎Асуулт 5.
Хөхний мэс заслыг хэзээ хийлгэх нь тохиромжтой вэ?
Туйлын зөв хариулт гэж байхгүй бөгөөд таны хувийн төлөвлөгөө, хэрэгцээнд тохируулан сонгох нь хамгийн чухал.
Төрөхийн өмнө хийлгэвэл:
*Хүссэн хэлбэр, хэмжээгээ хүссэн үедээ бүтээнэ
*Төрсний дараах унжилт, хонхойлтоос сэргийлж өгнө
*Төрсний дараах унжилт, хонхойлтоос сэргийлж өгнө
Төрсний дараа хийлгэвэл:
*Сунаж унжсан арьс, эдэд тохируулж мэс засал хийнэ•
*Хөхний имплант биед илүү хурдан сууж, өөрийн мэт болно
*Хөхний имплант биед илүү хурдан сууж, өөрийн мэт болно
🤎 Дүгнэлт 🤎
Төрөхийн өмнө эсвэл төрсний дараа мэс засал хийлгэх эсэх нь таны "Хэзээ өөрчлөлт хийхийг хүсч байна" гэсэн шийдвэрээс хамаарна. Аль ч тохиолдолд мэргэжлийн эмчээс урьдчилан зөвлөгөө авч, өөрийн бие махбодийн онцлог, хэрэгцээнд тохирсон хамгийн зөв мэс заслын аргыг сонгох нь чухал юм.
NANA гоо сайхны эмнэлгийн хөхний мэс заслын мэргэжлийн эмч нар зөвхөн танд тохирох хөхний имплант болон хөхний мэс заслын аргыг санал болгож байна😊

.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
Comments
Post a Comment