[NANA Монгол үйлчлүүлэгч] Шанаа, эрүүний ясны хэлбэр засах мэс засалд орж V-line дүр төрхтэй болсон үйлчлүүлэгч
💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Өнөөдрийн блогоор манай эмнэлгээс зохион байгуулсан Challenge-д идэвхитэй оролцож ялагч болж хүссэн мэс заслаа 100% үнэ төлбөргүй орох эрхтэй болсон үйлчлүүлэгчийнхээ 1 жилийн дараах үр дүнг зурган блогоор танилцуулах гэж байна.
Хийлгэсэн мэс засал
💗Нүүрний ясны хэлбэр засах гурвалсан мэс засал
❤Шанааны яс багасгах мэс засал
❤Дөрвөлжин эрүүний яс багасгах мэс засал
❤Урд эрүүний ясны хэлбэр засах мэс засал
💗Хамрын мэс засал
💗Давхрааны давтан мэс засал
💗Доод зовхины цүлхэн тэгшлэх мэс засал
Мэс заслын дараах эдгэрэх явц
Үйлчлүүлэгч маань нүүрний ясны хэлбэр засах, хамар, доод зовхины цүлхэн тэгшлэх, давхраа засах давтан мэс засал гээд нийт 4 төрлийн мэс засалд нэг зэрэг орсон болохоор хаван болон хөхрөлт тодорхой хэмжээнд их байсан. Гэхдээ 14 хоногийн дараа гэхэд л мэдэгдэхүйц том хавангууд буусан байгааг дээрх зургаас харж болно. 3 сарын дараа гэхэд шанаа, эрүүний лайн маш гоё цэгцтэй болсон байна.
Харин одоо бүгдээрээ хөөрхөн үйлчлүүлэгчийнхээ өмнөх зурагтай харьцуулан үр дүнг харцгаая
Өмнөх болон дараах
Мэс заслын өмнөх болон мэс заслаас хойш 8 сарын дараах үр дүн
Шанаа болон дөрвөлжин эрүү багассан болохоор нүүр маш жижигхэн харагдаж байна😍
Нүүрний хажуу талаас харсан ч V-line хэлбэр тод, үнэхээр хөөрхөн байна.
Мэс заслын өмнөх болон мэс заслаас хойш 1 жилийн дараах үр дүн
Үйлчлүүлэгч маань өмнөхөөсөө илүү залуухан, эгдүүтэй болсон байна 😍💕
Мэдээж хүн бүрийн нүүрний хэлбэр, ясны бүтэц зэргээс шалтгаалан мэс заслын үр дүн харилцан адилгүй байх ч NANA гоо сайхны эмнэлгийн мэргэжлийн эмч танд хамгийн тохиромжтой аргаар "Нүүрний ясны хэлбэр засах гурвалсан мэс засал"-ыг хийж гүйцэтгэж байна.
Та дараах хаягуудар манай монгол зөвлөхтэй холбогдон өөрт тохирох мэс заслын зөвлөгөө авах боломжтой.

Comments
Post a Comment