[NANA Арьс арчилгаа] Anti-aging буюу хөгшрөлтийн эсрэг шийдэл - Үүдэл эсийн тарилга ямар үр дүнтэй вэ?
💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Өнөөдрийн блогоор сүүлийн үед Солонгост болон Монголд хүмүүсийн анхаарлыг татаж байгаа үүдэл эсийн тарилга NANA эмнэлэгт хэрхэн хийгдэж байгаа болон ямар үр дүнтэйг танилцуулах гэж байна.
Үүдэл эс гэж юу вэ?
Үүдэл эс буюу Stem cell бол бидний биед байдаг “анхдагч эс” бөгөөд олон тооны эсэд хуваагдах, өөрийгөө нөхөн сэргээх, бүх төрлийн эсийг шинээр үүсгэх чадвартай эс юм. Тиймээс хөгшрөлт, гэмтэл бэртэл, өвчлөлийн үед биеийг дахин сэргээх гайхалтай үүрэгтэй.
Үүдэл эсийн тарилгыг хэрхэн гаргаж авдаг вэ?
Манай эмнэлэгт үүдэл эсийн тарилга эмчилгээг хийхдээ тусгай зориулалтын иж бүрдэл китийг ашигладаг. Уг кит нь зөвхөн нэг удаа нэг хүнд хэрэглэх зориулалттай ба ариутгалтай тул ямар ч аюулгүйгээр үүдэл эсийн тарилгыг хийлгэх боломжтой.
Үүдэл эсийн тарилгын хамгийн том давуу тал бол та өөрийнхөө цуснаас ялгаж авсан үүдэл эсийг буцаагаад дуслаар болон нүүрэндээ, хуйхандаа хийлгэх боломжтой. Үүний тулд үүдэл эсийг ялгаж авах зориулалттай иж бүрдэл китийг хэрэглэдэг.
Үүдэл эсийн тарилга ямар үр дүнтэй вэ?
Үүдэл эсийн тарилгын үр дүн - Бүтэн биеийн эмчилгээ
Үүдэл эсийг дуслаар хийлгэснээр антиоксидандын үйлчлэл явагдаж хөгшрөлтийг удаашруулах, дархлааг дэмжих, архаг ядаргааг арилгах, элэгний үйл ажиллагааг дэмжих зэрэг маш олон өөрчлөлтүүд бидний биед явагддаг 😍
💗💗💗
Үүдэл эсийн тарилгын үр дүн - Арьсны эмчилгээХэрэв та арьсны асуудалтай бол үүдэл эсийн тарилгыг нүүрэндээ хийлгэхийг санал болгож байна. Арьсыг нөхөн төлжүүлэхээс гадна батганы болон мэс заслын сорвинд ч мөн үр дүнтэй юм.
💗💗💗
Үүдэл эсийн тарилгын үр дүн - Үс уналтын эмчилгээ
Хүмүүсийн хамгийн их стресс авдаг зүйл бол яахын аргагүй үс уналт юм. Хэрэв таны үс шингэн бас нарийхан ширхэгтэй бол үүдэл эсийн тарилгыг хуйханд хийлгэхийг зөвлөж байна.
🏥 Солонгосын NANA гоо сайхны эмнэлэгт үүдэл эсийн тарилгыг мэргэжлийн эмч аюулгүй хийж гүйцэтгэж байна.
Хэрэв та үүдэл эсийн тарилга хийлгэхээр сонирхож байгаа бол эмнэлэг болон эмчийг сайтар судалж зөв сонгох чухал юм. Солонгос улсад ч мөн адил бүх гоо сайхны эмнэлэгт үүдэл эсийн тарилгыг хийдэггүй бөгөөд үйлчлүүлэгчийн хувьд ч мөн адил ямар ч хамаагүй эмч дээр очиж хийлгэдэггүй эмчилгээний нэг юм.
Ингээд өнөөдрийн блогоор үүдэл эсийн тарилгыг манай эмнэлэгт хэрхэн хийж байгаа болон үр дүн тус бүрийг дэлгэрэнгүй танилцууллаа. Үүдэл эсийн эмчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах хаягуудаар холбогдоорой 😊

Comments
Post a Comment