[NANA Зөвлөгөө] Давхраа болон нүдний мэс заслын дараа хийж болохгүй 5 зүйл



💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Хагалгаа хэдий амжилттай болсон ч хагалгааны дараах арчилгааг буруу хийвэл хавагналт удаан үргэлжлэх эсвэл үр дүнд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байдаг билээ.
Тиймээс өнөөдрийн блогоор нүд болон давхрааны мэс заслийн дараа анхаарах ёстой "Нүдний хагалгааны дараа хийж болохгүй 5 зүйл"-ийн талаарх мэдээллийг бэлтгэлээ.


1. Нүдээ нухах

Яагаад нүдээ нухаж болохгүй вэ?
Учир нь хагалгаа хийлгэсэн хэсгийг цочроож, гараараа хүрэх нь оёдол тасрах,
халдвар авах болон эдгэрэлтийн явцад саад болох асуудлуудыг үүсгэдэг. Нүд загтнасан ч гараараа хүрэхгүй байж, шаардлагатай бол эмчийн зааврын дагуу өгсөн дусаалгыг хэрэглэх хэрэгтэй.


2. Нүдний будаг болон контакт линз зүүх

Яагаад 4 долоо хоногийн турш будаж, линз зүүж болохгүй вэ?
Учир нь нүдний будаг болон линз нь нүдний орчимд бактери халдаах эрсдэлийг нэмэгдүүлж, хаванг буурахад сөргөөр нөлөөлдөг. Нүдээ эдгэртэл будаг болон контакт линзнээс түр хугацаанд татгалзах нь хамгийн аюулгүй.


3. Доошоо эсвэл хажуу тийш харж унтах

Яагаад заавал толгойгоо өндөрлөж унтах ёстой вэ? 
Учир нь доошоо эсвэл хажуулдаж унтах үед цус нүүр рүү шахагдаж, хавагналтыг нэмэгдүүлэх бөгөөд нүүрний тэгш хэм алдагдах эрсдэлтэй.
Дэрээ өндөрлөн толгойгоо зүрхнээс дээш түвшинд байрлуулж унтах хэрэгтэй.


4. Архи уух болон тамхи татах

Яагаад архи, тамхийг цээрлэх ёстой вэ?
Учир нь архи, тамхи нь цусны эргэлтийг саатуулж, улайлт, үрэвсэл үүсгэн, шархны эдгэрэлтийг маш ихээр удаашруулдаг. Хагалгааны сайн үр дүнгийн төлөө тодорхой хугацаанд хязгаарлах шаардлагатай.



5. Саунд суух болон хүнд дасгал хийх

Яагаад саун, хүнд дасгалаас татгалзах ёстой вэ?
Учир нь биеийн халуун ба цусны даралт огцом нэмэгдсэнээр шарх, хаван сэдэрч, цус алдах эрсдэл үүсдэг. Хүнд дасгалын оронд хөнгөн салхинд гарах (алхах) нь тохиромжтой.


Хагалгааны дараах арчилгаа нь таны мэс заслын үр дүн болон
 сэтгэл ханамжид шууд нөлөөлөх маш чухал үйл явц юм. Тиймээс та бүхэн нүдний мэс заслын дараа дээрх зүйлсийг сайтар хэрэгжүүлээрэй
😊



🙋‍♀️🙋‍♀️

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments