[NANA Монгол үйлчлүүлэгч] Хөөрхөн хөгжилтэй @herleneej NANA-д гоо сайхны мэс засалд орсон тэмдэглэл


NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Өнөөдрийн блогоор манай эмнэлэгт саяхан гоо сайхны мэс засалд орсон хөөрхөн, хөгжилтэй, хайр татам үйлчлүүлэгч Хэрлэнгийнхээ мэс заслын түүхийг хуваалцах гэж байна. 

💗💗💗
Манай эмнэлэг өнгөрсөн 5 сард Монголд "Гоо сайхны зөвлөгөөн" зохион байгуулсан ба Хэрлэн маань манай зөвлөгөөнд гоо сайхны зөвлөгөө авахаар ирсэн юм. Монголд өөрийн биеэр ирж эмчтэй уулзаж зөвлөгөө аваад маш их таалагдсан тул манай эмнэлэгт мэс засалд орох шийдвэр гаргасан гэдгээ илэрхийлсэн.
Зөвлөгөөний өдөр 
Хөх томруулах мэс засал + Хамрын мэс засал

Хэрлэн маань манай эмнэлэгт анх удаа ирж байгаа болохоор бүртгэлээ хийлгээд мэс заслын өмнө шаардлагатай шинжилгээнүүдээ өгч мэс засал хийх эмч нартайгаа уулзаж зөвлөгөө авах байгаа. 
💗💗💗
Мэс заслын өмнөх шинжилгээ 
Хамар болон хөхний мэс заслын өмнө хамрын CT шинжилгээ, хөхний эхо, зүрхний бичлэг, рентген шинжилгээг хийлгэх шаардлагатай байдаг.


Ингээд шинжилгээнүүдээ өгсний дараагаар мэс засал хийх эмч нартайгаа уулзаж зөвлөгөө авсан. 
💗💗💗
Хөхний мэс заслын эмчийн зөвлөгөө

Хөх томруулах мэс засалд орох болсон шалтгаан
    Үйлчлүүлэгч маань хоёр хөөрхөн хүүхдийн ээж болохоор хөхөөр хооллосны дараа эмэгтэй хүн бүрт тулгардаг асуудлын нэг болох хөхний хэлбэр алдагдсан тул хөх томруулах мэс засалд орохоор шийдсэн. Мөн үйлчлүүлэгчийн мөр өргөн, цээж товгор хэлбэртэй болохоор эмчтэйгээ зөвлөлдөн дараах мэс заслын төлөвлөгөөг гаргаж мэс засалдаа орохоор болсон. 
Хөхний мэс заслын төлөвлөгөө 
❤Хөхний суулгац: BOUNS - Хамгийн сүүлийн үеийн шинэ хөхний суулгац 
❤Зүсэлт: Хөхний доогуурх зүсэлттэй 
❤Суулгацын хэмжээ: Баруун тал 375cc / зүүн тал 400cc 
💗💗💗
Хамрын мэс заслын зөвлөгөө 

Хэрлэн маань багадаа сагсны бөмбөгөнд хамраа цохиулж байснаас болоод хамрын яс далийлттай болсон. Үүнээсээ болоод зөвхөн хамрынхаа нэг талаар амьсгалдаг зовиуртай байсан тул хамрын эрүүл мэнд талаас ч гоо сайхан талаас ч засуулах зорилгоор хамрын мэс засалд орсон. 
Хамрын мэс заслын төлөвлөгөө 
Хамрын имплантгүй мэс засал 
Хамрын монхор яс засах ажилбар 
Монтгор хамрын үзүүр засах ажилбар 
Хамрын үзүүрийг өндөрлөхдөө өөрийн чихний мөгөөрсийг ашиглахаар болсон
Ингээд хөөрхөн үйлчлүүлэгч маань мэс засалдаа ороход бэлэн болсон 😍
💗💗💗
7 хоногийн дараах 

7 дахь өдөр оёдлоо авхуулаад aftercare үйлчилгээннүүдээ орж, эмч нартайгаа уулзсан. 7 дахь өдрийн дэлгэрэнгүй явцыг рийлээр оруулах тул та бүхэн хүлээж байгаарай 😊
💗💗💗
7 дахь өдрийн өөрчлөлт 

Дөнгөж 7 дахь өдөр гэхэд л өөрчлөлт ингэж харагдаж байна 😍
Хэрлэн маань ч мэс заслынхаа үр дүнд үнэхээр сэтгэл хангалуун байгаа 💖

Ингээд өнөөдөр та бүхэнд хөөрхөн үйлчлүүлэгчийнхээ мэс заслын өмнөх явцаас авхуулаад 7 дахь өдрийн өөрчлөлтийг танилцууллаа. 
Тун удахгүй мэс заслын Before After харуулсан рийлээр мөн уулзацгаая 😊

💗💗💗

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments