[NANA Зөвлөгөө] Хөхний мэс засалд орохын өмнө заавал мэдэх ёстой 5 зүйл
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Өнөөдрийн блогоор хөхний мэс засалд орохоор төлөвлөж байгаа охид бүсгүйчүүддээ зориулан мэдээлэл бэлтгэлээ.
Анх удаа гоо сайхны мэс засал, тэр тусмаа хөхний мэс засалд орохоор төлөвлөж байгаа ч юунаас эхэлж бэлдэх, яах ёстой зэрэгт эргэлзэж байгаа бол манай өнөөдрийн зөвлөгөө бага ч гэсэн тус болно гэж найдаж байна.
Ингээд эхэлцгээе.
Хөхний мэс засалд орохын өмнө заавал мэдэх ёстой 5 зүйл
1. Ямар хөхтэй болмоор байгаагаа тодорхойлох
Мөн өөрийн биеийн галбир, цээжний тойрог, мөрний хэлбэрийг харгалзан үзэж, өөрт тохирсон хөхний суулгацын хэмжээг сонгох чухал.
2. Асуух зүйлсээ урьдчилан тэмдэглэж ирэх
Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахын өмнө асуух зүйлсээ жагсааж бичээд тэмдэглэх нь мөн маш их хэрэгтэй байдаг. Учир нь яг зөвлөгөө авахаар эмнэлэгтээ ирээд эмчтэйгээ уулзахдаа асуух гэж байсан чухал зүйлсээ мартах тохиолдол их гардаг шүү дээ кк.
Тийм болохоор утсан дээрээ асуух зүйлсээ урьдчилаад бичиж ирэхийг зөвлөж байна.
3. Хэнтэй хамт ирэхээ сонгох
4. Эмнэлэг сонгоход анхаарах зүйлс
Өөрийн ямар хөхний хэлбэр, хэмжээг тодорхой болгосны дараах бас нэг том шийдэх зүйл бол эмнэлэг юм. Хөхний мэс засал хийлгэх эмнэлгээ сонгохдоо дараах зүйлсийг харгалзан үзээрэй.
Өөрийн ямар хөхний хэлбэр, хэмжээг тодорхой болгосны дараах бас нэг том шийдэх зүйл бол эмнэлэг юм. Хөхний мэс засал хийлгэх эмнэлгээ сонгохдоо дараах зүйлсийг харгалзан үзээрэй.
- Мэс заслын төлөвлөгөөг хэрхэн гаргаж байна
- Эмнэлгийн туршлага, нэр хүнд, эмч нарын ур чадвар, хөхний мэс заслаар хэр зэрэг байр суурьтай байна, хүмүүсийн сэтгэгдэл
- Мэс заслын дараах эмчилгээний систем хэр байна
Дээрх 3 зүйлийг мэдэж авснаар эмнэлгээ сонгох амархан болно.
5. Мэс заслын дараах хувийн бэлтгэлээ хангах
Хөхний мэс засалд орох эмнэлгээ сонгосны дараа хариуцсан зөвлөхөөсөө мэс заслын дараах анхаарах зүйлс болон өөрийн зүгээс юу бэлдэх хэрэгтэйг урьдчилан асууж бэлдэхийг зөвлөж байна. Хувийн бэлтгэлээ сайн хангаснаар үүсч болох эрсдэл, тухгүй байдлаас урьдчилан сэргийлнэ гэсэн үг юм.
Дэр, цахилгаантай цамц: Өндөр дэр нь хэвтэх болон босоход зовиур болон тав тухгүй байдлыг бууруулахад тустай ба хувцсаа сольж өмсөхөд тухтай байх цахилгаантай цамц бэлдэхийг зөвлөж байна.
Мөн шаардлагатай тохиолдолд зүсэлт хийсэн хэсэгт сорвины тос түрхэхийг зөвлөдөг.
Ингээд дээрх 5 зүйлсийг урьдчилан бэлдсэн байхад хөхний мэс засалд ороход ямар ч асуудалгүй 😊
Мэдээж дээрх зөвлөгөөнөөс гадна мэргэжлийн эмч болон монгол зөвлөхтэйгээ сайтар ярилцаж зөвлөгөө авах нь юу юунаас илүү чухал билээ.
Манай эмнэлгийн зөвлөхүүд маань үйлчлүүлэгчиддээ мэс заслын бэлтгэл явцаас авхуулаад мэс заслын дараах aftercare гээд бүх зүйлсийг маш сайн тайлбарлаж өгдөг. Хэрэв та хөхний мэс засал хийлгэхээр сонирхож байгаа бол манай монгол зөвлөхтэй холбогдон дэлгэрэнгүй зөвлөгөө аваарай 💗

Comments
Post a Comment