[NANA Бодит өөрчлөлт] Нүүрний ясны хэлбэрээ засаад хөөрхөн болсон нь


🤎🤎🤎

NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 

Өнөөдрийн блогоороо та бүхэнд нүүрний ясны хэлбэр засах гурвалсан 
мэс засалд орсон үйлчлүүлэгчийн мэс заслын дараах эдгэрэх үйл явц
сэтгэгдэлийг танилцуулж байна.

🤎🤎🤎
Үйлчлүүлэгчийн асуудал
Үйлчлүүлэгчийн маань хувьд нүүрний хэлбэр бүхэлдээ тэгш бус, ялангуяа хажуу болон урд талаасаа шанаа, эрүүний яс тод харагддаг байсан нь ерөнхий төрхийг ширүүн харагдуулдаг байв. Тиймээс илүү зөөлөн бөгөөд эмэгтэйлэг төрхтэй болохын тулд манай эмнэлгийг зорин ирсэн юм.


🤎🤎🤎
Мэс заслын төлөвлөгөө
Нүүрний харьцаа, ясны бүтцийг нарийн оношилсны үндсэн дээр байгалийн мэт, 
илүү жижиг, V-line хэлбэртэй нүүрний контурыг бүрдүүлэх зорилгоор дараах мэс заслын төлөвлөгөөг эмч маань гаргасан.

 Шанааны яс багасгах мэс засал: 
Гадна тийш товойсон шанааны хэлбэрийг 
нарийсгаж, нүүрний өргөнийг багасгана.

 Дөрвөлжин эрүүний хэлбэр засах: 
Чихний доод хэсгээс эрүүний үзүүр хүртэлх шугамыг 
илүү зөөлөн, шулуун контуртай болгоно.

 Урд эрүүний хэсгийг багасгах: 
Мохоо бөгөөд өргөн эрүүний үзүүрийг нүүрний зохистой 
харьцаанд үндэслэн илүү V-line хэлбэрийг бүрдүүлнэ.

👉Нэмэлтээр нүүрний зарим хэсгүүдэд өөх шилжүүлэн суулгах мэс засал 
хийхээр төлөвлөсөн юм.

🤎🤎🤎
Эдгэрэх үйл явц




🤎🤎🤎
Мэс заслын дараа анхаарах зүйлс

1.  Шингэн, зөөлөн хоол болон амны хөндийн ариун цэвэр: 
Мэс заслын дараах эхэн үед их зажлуургүй, зутан шөл гэх мэт хоол идэж,
амны хөндийн халдвараас сэргийлэхийн тулд зориулалтын уусмалаар 
ойр ойрхон тогтмол зайлах шаардлагатай.

2. Унтах байрлал: 
Эгц дээш харж унтах бөгөөд дэрээ өндөрлөж унтах нь
хавдар буулгахад тустай.

3. Тамхи, согтууруулах ундаа хориглох: 
Шархны эдгэрэлтийг түргэсгэх, үрэвсэл үүсэхээс сэргийлэхийн тулд 
мэс заслын дараа хамгийн багадаа 1 сарын хугацаанд
 архи, тамхийг бүрэн хориглоно.


💡 NANA зөвлөгөө
Нүүрний хэлбэр засах мэс засал нь хувь хүний ясны бүтэц, мэдрэлийн судасны байршлыг маш нарийн тодорхойлж хийгддэг өндөр түвшний мэс засал юм. Тиймээс олон жилийн туршлагатай нарийн мэргэжлийн эмчтэй гоо сайхны эмнэлгийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөж байна.

🙋‍♀️🙋‍♀️

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments