[NANA Арьс татах мэс засал] Танд ямар залуужуулах мэс засал тохирох вэ? | Утсан, мини таталт, макс зүсэлттэй
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Арьс татах мэс засал нь хүн бүрт адилхан хийгддэг мэс засал биш бөгөөд нас ахих тусам явцад арьс, өөхөн давхарга, холбоос эд болон SMAS (булчингийн гүн давхарга) зэрэг нүүрний олон бүтцэд өөрчлөлт ордог. Хүн бүрийн арьсны унжилт, уян хатан чанар өөр байдаг тул өөрт хамгийн тохирох мэс заслын аргыг сонгох нь чухал байдаг. Тиймээс
Deep Plane (арьсны гүн давхаргаас сойх арьс таталт), Mini (Хэсэгчилсэн мини таталт), Micro (Утсан арьс таталт) техникүүдийн ялгаа болон үйлчлүүлэгчдийн бодит үр дүнг өнөөдрийн блогоор танилцуулж байна.
🤎🤎🤎
1. Deep Plane арьс таталт
Энэхүү арга нь нүүрний хэлбэрийг алдагдуулж унжилт үүсгэж буй гол холбоос эдүүдийг засаж, арьсны гүн дэх SMAS давхаргыг арьс болон өөхөн давхаргатай нь хамт татан нүүрний арьсыг сойдог мэс засал юм. Зөвхөн арьсны гадаргууг биш, нүүрний бүтцийн суурийг бүхэлд нь өргөдөг тул мэс заслын дараа хэт татагдсан мэт хиймэл харагдахгүй, натурал мэт үр дүн гардаг онцлогтой.
Чихний урд, ард талын нугалаасыг дагасан нарийн зүсэлт хийгдэнэ: Сорвийг хамгийн бага түвшинд байлгах нарийн техник
Үйлчлүүлэгчийн бодит үр дүн
🤎🤎🤎
2. Мини арьс таталт (Mini Facelift)
Хацрын унжилт хэсэг болон эрүү завжны унжилтанд төвлөрч хэсэгчилсэн байдлаар SMAS давхаргыг хамтад нь сойдог мэс засал юм. Унжилтын эхэн болон дунд шатанд хамгийн үр дүнтэй бөгөөд бүтэн арьс татах мэс засалтай харьцуулахад эдгэрэлтийн хугацаа богино, хаван бага байдаг давуу талтай.
Чихний ойролцоох үсний шугамын дагуу зүсэлт хийгдэнэ: Зүсэлтийн шугам чихний арын хэсэг рүү үргэлжлэхгүй тул сорви маш бага бөгөөд шарх хурдан эдгэж, маш натурал харагддаг.
🤎🤎🤎
3. Утсан арьс таталт
Энэхүү ажилбар нь арьсанд ямар нэгэн зүсэлт хийхгүйгээр, тусгай зориулалтын уян хатан утсыг ашиглан арьсны гүн давхаргад оруулж унжсан эд эсийг сойдог мэсийн бус арга юм. Бага зэргийнунжилттай хацар, хамрын хажуугийн үрчлээг сайжруулж, арьсны коллагеныг идэвхжүүлдэг бөгөөд мэс заслаас эмээдэг, маш хурдан хугацаанд натурал мэт залуу төрхтэй болохыг хүссэн хүмүүст хамгийн тохиромжтой.
Линк дээр дарж үзээрэй😇👉 Утсан арьс таталт Before & After
Мөн хүн бүрийн арьсны онцлог, бүтэц, эдгэрэлтийн үйл явц өөр байдаг тул мэс заслын дараах үр дүн болон эдгэрэх хугацаа хувь хүнээс хамаарч өөр өөр байж болно.
Мэс засал хийлгэхээс өмнө мэргэжлийн эмчийн нарийн оношилгоо, зөвлөгөө авсны үндсэн дээр хийлгэхийг зөвлөж байна. NANA гоо сайхны эмнэлэг нь таны арьсны онцлогт тохирсон хамгийн үр дүнтэй, аюулгүй мэс заслыг санал болгож байна.

.png)


.png)
).jpg)
.png)

Comments
Post a Comment