[NANA Бодит өөрчлөлт] Хамрын самсаа багасгах мэс засалд орсон үйлчлүүлэгч

💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Өнөөдрийн блогоор манай эмнэлэгт хамрын мэс засалд орсон үйлчлүүлэгчийн бодит өөрчлөлтийг танилцуулах гэж байна. 
❤❤❤
Мэс засалд орохын өмнөх
Үйлчлүүлэгчийн маань хамрын мэс засалд орох болсон шалтгаан нь ажлын шаардлагаар зураг бичлэг хийхэд хажуунаасаа далий, сартгар байдал нь саад болдог байсан гэсэн ба хамрын яс өргөн, навтгараас болоод ширүүн дүр төрхтэй харагддагаас болоод хамрын мэс засалд орохоор шийдсэн байна. 
❤❤❤
Эмчийн зөвлөгөө 

Үйлчлүүлэгч мэс засал хийх эмчтэйгээ уулзаж зөвлөгөө авч, өөрийн ямар хамартай болмоор байгаагаа хуваалцаж эцсийн байдлаар ямар ямар ажилбарууд хийх зэрэг мэс заслын төлөвлөгөө гарсан. 

Хийлгэсэн ажилбарууд 
Хамрын өргөн яс нарийсгах ажилбар 
Хамрын самсаа багасгах ажилбар 
Хамрын монхор яс багасгах ажилбар 
Монтгор хамрын үзүүрийг нарийсгах ажилбар 

Ингээд үйлчлүүлэгч маань дээрх ажилбаруудыг хийлгэсэн. 
❤❤❤
Мэс заслын дараах 

Дээрх зурагт үйлчлүүлэгчийн мэс заслын өмнөх болон мэс заслын дараах 10 дахь өдрийн харьцуулсан зураг харагдаж байна. Мэдээж хаван хөхрөлт бүрэн буугаагүй байгаа ч гэсэн өөрчлөлт маш сайн харагдаж байна 😍
❤❤❤
1 сарын дараах өөрчлөлт
Үйлчлүүлэгч маань photo model, influencer-ээр ажилладаг тул одоо өмнөхөөсөө ч илүү өөртөө итгэлтэйгээр зураг авалтаа хийж байгаа гэсэн. Мөн хамрын мэс засалд орсноор илүү цэгцтэй, эмэгтэйлэг дүр төрхтэй болж чадсандаа баяртай байгаагаа бидэнд илэрхийлсэн 😊

Ингээд өнөөдрийн блогоор хамрын мэс засалд орсон үйлчлүүлэгчийн бодит өөрчлөлтийг танилцууллаа. Хэрэв та бүхэн өөрт тохирсон хамрын мэс заслын зөвлөгөөг авах бол манай монгол зөвлөхтэй холбогдоорой 💖

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас: 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments