[NANA Давтан мэс засал] Өмнөх давхрааны асуудлаа засаж, илүү үзэсгэлэнтэй нүдтэй болсон үйлчлүүлэгч
💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Нүд бол хүний царай төрхийг тодорхойлдог хамгийн чухал хэсэг билээ. Анхны нүдний мэс засал сэтгэлд хүрээгүй, эсвэл цаг хугацааны явцад хэлбэр нь өөрчлөгдөж
дахин мэс засал хийлгэх үү гэж эргэлзэж буй хүмүүс олон байдаг билээ.Тэгвэл өнөөдрийн блогоор NANA эмнэлэгт нүдний давтан мэс засал хийлгэж, илүү натурал бөгөөд гоёмсог нүдтэй болсон үйлчлүүлэгчийн бодит түүхийг хуваалцаж байна.
💗💗💗
Мэс заслын өмнө
Нүдний давтан мэс засал:
Нүдний хэлбэрийг гоо зүйн хувьд засахаас гадна өмнөх мэс заслын улмаас үүссэн сорвижилт, наалдацыг арилгаж, арьсны нөхцөл байдалд тохируулан маш нарийн төлөвлөлт шаарддаг ажилбар юм. Үйлчлүүлэгчийн нүдний бүтэц, зовхины арьсны байдлыг харгалзан эмч маань зүсэлттэй давхраа засах мэс заслын төлөвлөгөө гаргасан бөгөөд нэмэлтээр нүүрний ясны хэлбэр засах мэс заслыг
хамтад нь хийхээр болсон юм.
💗💗💗
Эдгэрэх үйл явц
1-3 дахь хоног (Хаван,хөхрөлт их үе):
Мэс заслын дараах эхний 3 хоногт хавдар болон
хөхрөлт хамгийн их байдаг үе юм.
7 дахь хоног (Оёдол авах):
Нүдний оёдол болон нүүрний ясны мэс заслын боолтыг авна.
Үүний дараа том хаван, хөхрөлт мэдэгдэхүйц багасч арьс тогтворжиж эхэлнэ.
14 дахь хоног (Тогтворжих үе):
Хаван хөхрөлт эрс багасч, нүд болон
нүүрний хэлбэрилүү натурал болж сууж өгнө.
2-3 сарын дараа (Хэлбэржих үе):
Давхрааны шугам болон эрүү, шанааны
хэлбэр тэгш хэмтэй, натурал болж эхэлдэг.
6 сарын дараа (Үр дүн сайн гарах үе):
Хагалгааны дараах эд эсийн нөхөн сэргэлт дуусч,
сорви багасан, илүү натурал хэлбэртэй болдог.
Мэс заслын дараах өөрчлөлт
Үйлчлүүлэгч маань мэс заслын өмнө хэт зузаан, жигд бус давхраатай байсан бол мэс заслын дараа илүү өөрт тохирсон цэгцтэй, натурал мэт давхраатай болж өөрчлөгджээ.
✔ Өмнөх мэс заслын үр дүндээ сэтгэл ханамжгүй байдаг бол
✔ Давхраа натурал биш, хэт зузаан болсон бол
✔ Сорви ихтэй харагддаг бол
✔ Хоёр нүдний давхраа өөр бол
болон туршлагатай эмч сонгох нь хамгийн чухал байдаг

.png)
.png)
.png)
.png)
.png)
Comments
Post a Comment