[NANA Арьсны клиник] Арьс арчилгааны шинэ сонголт Geneo X | Солонгос одуудын арьс арчилгааны нууц
💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Өнөөдрийн блогоор Солонгос одуудын арьс арчилгааны нэг хэсэг болсон маш гоё "skincare" үйлчилгээг танилцуулах гэж байна. Энэхүү арьс арчилгаа бол "Geneo X" хэмээх арьс арчилгаа юм. Солонгос одуудын хувьд чухал арга хэмжээ, тоглолт, шахуу хуваарь гээд арьсаа амраах, арчлах цаг маш ховор байх нь тодорхой шүү дээ. Харин яаж гоё арьстай хэвээр байгаад байна вэ гэдэг маш сонирхолтой сэдэв байдаг. Өнөөдрийн танилцуулах арьс арчилгаа бол солонгос одуудын арьс гоё байдаг нууцуудын нэг юм 😊
Geneo X арьс арчилгааны онцлог
Geneo X бол 3 үе шатлалтай арьс арчилгааг нэг төхөөрөмжөөр хийдгээрээ бусад энгийн арьс арчилгааны аппаратуудаас ялгаатай. Мөн "OxyGeneo" хэмээх патентлагдсан технологитой, аюулгүй байдлын чанар батлагдсан аппарат юм. Мөн дулааны энерги ашигладаггүй аппарат тул арьсанд ямар нэгэн хаван, хөхрөлт, улайлт үүсэхгүй.
Тэгвэл Geneo X хийлгэвэл ямар үр дүнтэй болохыг мэдэж авцгаая.
1-р алхам: Арьсыг гуужуулах + Хүчилтөрөгчөөр хангах
Арьсны онцлогт тохирсон капсулыг ашиглан массажлаж арьсны гадаргуу дээрх үхэжсэн арьсыг гуужуулж, зөөлөн цэвэрлэнэ. Цусны эргэлт сайжирч, арьсан дахь хүчилтөрөгч нэмэгдэнэ.
2-р алхам: Арьсанд тэжээл өгөх
Ultrasound буюу хэт авиан технологиор "Oxypods" капсульд багтсан серум болон байгалийн гаралтай идэвхитэй бодисууд арьсанд нэвчих процессийг дэмжинэ.
3-р алхам: Арьс чангалах
Лимфийн эргэлтийг сайжруулах массаж хийснээр бидний биед хуримтлагдсан бохирдол гадагшилна. Арьсны улайлт болон хаванг бууруулж, арьсыг толигор чанга, зөв харагдуулах үр дүнтэй.
Нэг үгээр дүгнэвэл, арьс хуурайшаад, будаг сайн шингэхгүй байвал Geneo X арьс арчилгааг туршиж үзэхийг зөвлөж байна.
- Эмзэг хуурай арьстай бол
- Толигор, уян хатан чанараа алдсан бол
- Хялгасан үрчлээ ихтэй бол
- Тослог, батга ихтэй бол
- Нөсөө толбо ихтэй бол
- Арьс барзгар, сорвитой гэх мэт
арьсны асуудал бүрт тохирсон "Oxypods" сонгон арьс арчилгааг хийлгэх боломжтой.
NANA Арьсны клиник
Хувь хүн бүрийн арьсны онцлогт тохирсон зөвлөгөөг өгч тохирсон үйлчилгээний төлөвлөгөөг гаргадаг. Зөвлөгөөнөөс эхлээд арьсны үйлчилгээг 1:1 private өрөөнд хийж гүйцэтгэдэг. Мөн арьс, гоо заслын мэргэжлийн эмч арьсны продецурыг хариуцан хийдэг ба тав тухтай орчинд аюулгүйгээр үйлчилгээгээ авах боломжтой😊
Хэрэв та бүхэн Geneo X арьс арчилгааны үнэ болон дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах хаягуудаар холбогдоорой💗

Comments
Post a Comment