[NANA ЗАЛУУЖУУЛАХ МЭС ЗАСАЛ] Bella Hadid шиг дүр төрхтэй болох нууц | Понитейл таталт

💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Өнөөдрийн блогоор "Ponytail Lift" мэс заслын талаарх мэдээллийг хүргэх гэж байна. 
Сүүлийн үед Холливудын алдартай жүжигчид, олны танил хүмүүс үсээ янзлахдаа өдөр тутамдаа Понитейл буюу үсээ чанга дээш нь боох хэв маяг ихэссэн. Уг үсний засалт тренд болоход бидний сайн мэдэх Bella Hadid гол нөлөө үзүүлсэн бөгөөд мэсийн бус аргаар нүүрээ чанга татсан мэт, бага зэрэг foxy нүдтэй харагдах, дух гөлгөр үрчлээгүй харагдах, хамрын хоёр хажуу талын үрчлээгүй харагдах гэх мэт үр дүнтэй. 

Гэхдээ өдөр бүр үсээ ингэж янзалж явна гэдэг цаг хугацаа ч их шаардаж, байнгын анхаарал хандуулах шаардлагатай болно шүү дээ. 
Тэгвэл яг л Bella Hadid шиг үсээ дээш чанга боосон мэт 
дүр төрхтэй болгох мэс засал байна кк 
Энэ бол "Ponytail Lifting" буюу Понитейл таталт юм. 

Понитейл таталт

Нүдний төгсгөл хэсгээс эхлэн нүүрний дунд хэсэг буюу хамрын хоёр хажуу талын унжилтыг натурал байдлаар дээш өргөж, илүү зөөлөн, залуулаг дүр төрхтэй болгох арьс татах мэс заслыг нэг арга юм. Бусад арьс татах мэс заслуудаас юугаараа онцлог вэ гэвэл харьцангүй залуу хүмүүс хийлгэх боломжтой. Мөн эдгэрэлтийн хугацаа хурдан, сорви бага, маш жижиг зүсэлтээр SMAS давхаргыг хамтад нь татдаг гэдгээрээ давуу талтай. 

Мэс заслын мэдээлэл 
Мэс засал хийх аргын хувьд Endoscope буюу дуран ашигладаг. Ингэснээр мэс заслыг нарийн түвшинд аюулгүй хийж гүйцэтгэж байна. Зүсэлт хийх хэсэг бол үсний шугамын дотор талд ил харагдахааргүйгээр хамгийн багаар хийдэг. 20-40 насныханд тохиромжтой мэс засал болохоор нүүр царайгаа ихээр өөрчлөхгүйгээр өөрийн дүр төрхөө өөрчлөх боломжтой мэс засал юм. 

Хэрэв та бүхэн Ponytail аль эсвэл Sleek Bun хэв маягаар үсээ янзлах дуртай болон өөрийн үсээ боосон дүр төрхөд дуртай бол "Понитейл таталт"-ын талаар зөвлөгөө авахыг санал болгож байна😊

Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах хаягуудаар холбогдоорой💗

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас: 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments