[NANA Зөвлөгөө] Хөөрхөн царайг үгүй болгодог 4 зуршил

💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Өнөөдрийн блогоор бидний маш сайн мэддэг ч, ухамсаргүйгээр нэг л мэдэхэд хийсэн байдаг үйлдлүүд бидний нүүр царайнд ямар өөрчлөлт авчирдаг талаар мэдээлэл бэлтгэлээ. 
Жил ирэх тусам л бидний биед байнгын өөрчлөлт явагдаж байдаг. Бүүр үнэхээр хөөрхөн, үзэсгэлэнтэй хүн байлаа ч гэсэн тэр хэвээрээ хөгширдөггүй шүү дээ. 
Тэгвэл "Хөөрхөн царайг үгүй болгодог 4 зуршил"-тай танилцацгаая. 
1. Шанаагаа тулах 
Яагаад шанаагаа тулах нь хөөрхөн царайг үгүй хийдэг вэ? 
Учир нь эрүү, шанаагаа байнга тулах нь үрчлээ үүсгэх, эрүү унжих, нүүрний симметри буюу нүүрний хэлбэрийн тэгш хэмийг алдагдуулах, гар хүрсэн хэсэгт батга гарах зэрэг асуудлууд үүсгэдэг. 
Шанаагаа тулахын оронд гартаа үзэг ч юм уу, өөр анхаарлаа сатааруулах ямар нэгэн зүйл барьж болох юм. 


2. Нэг талруугаа харж байнга унтах 
Нүүр унжих хамгийн том шалтгаануудын нэг бол яах аргагаүй нэг талруугаа харж унтах зуршил байдаг. Бид бүгд маш сайн мэддэг ч энэ зуршлаасаа тийм ч амархан холдож чаддаггүй. Тэгвэл байнга ингэж нэг тал руугаа харж унтах нь хацар унжих, эрүү мурийх, мөн л нүүрний тэгш хэм алдагдуулах зэрэг асуудлууд үүсгэдэг. 
Тэгвэл дээрх асуудлуудыг орой унтахынхаа өмнө санаад эгц, дээш харж унтдаг болцгооё кк 


3. Нэг талаараа хоол зажилж идэх 
Мөн л үргэлж нэг талын шүдээрээ зажилж идэх нь бидний төсөөлснөөс ч илүү хор уршигтай байна. Эрүүний үений өвчлөл үүсгэх, илүү их зажилж иддэг талын булчин хэт их ачааллаж чангарснаас болоод үрчлээ үүсдэг байна. Хооллох үедээ ч хоёр талаараа ээлжилж зажилж идэж хэвшицгээе! 


4. Амаараа амьсгалах 
Амьсгалахдаа хүртэл анхаарахгүй бол мөн л хөөрхөн байхаа болихнээ кк. Бид өөрсдөө ч мэдэлгүй амаараа амьсгалаад амаараа гаргадаг үе их байдаг. Амаараа амьсгалах нь эрүүний булчин сунах шалтгаан болдог байна. Ингэснээр нүүр илүү урт харьцаатай харагдахад хүргэх нь ээ. Тэгвэл амьсгалаа хамраараа зөв авах бидний нүүр царайнд чухал нөлөө үзүүлж байна. 

Дээрх зуршлууд бол бидний өдөр тутамдаа хийдэг, маш сайн мэддэг зүйлсүүд байгаа ч гэсэн засахгүй хийгээд л байвал хөөрхөн нүүр царайгаа үгүй хийх шалтгаан болж байна. Дээрх зөвлөгөөг хадгалж аваад мартсан үедээ сануулж дагаж хийхийг зөвлөж байна 😊


🙋‍♀️🙋‍♀️

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments