[NANA Дух багасгах мэс засал] Том, өргөн духыг багасгаж нүүрний харьцааг сайжруулах шийдэл
💜💜💜
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Та өргөн, том духнаасаа болоод үсээ хүссэнээрээ боож чадахгүй, чолк тавьж нуудаг уу? Тэгвэл орчин үеийн гоо сайхны анагаах ухааны хамгийн эрэлттэй хагалгааны нэг болох 'Дух багасгах мэс засал'-ын талаар таны мэдэх ёстой бүх зүйлийг бид энэхүү нийтлэлээрээ багцлан хүргэж байна.
💜💜💜
Дух багасгах мэс засал гэж юу вэ?
Дух багасгах мэс засал гэдэг нь үсний захаар маш нарийн зүсэлт хийж хуйхыг урагш татаж тогтоосноор духны уртыг багасгадаг мэс засал юм.
🎀Мэс заслын давуу тал
1. Тэгш хэмтэй нүүрний харьцаа:
Нүүрний зохистой харьцааг баримтлан духны хэмжээг
багасгаснаар нүүр илүү жижиг, эмх цэгцтэй харагдана.
2. Үсний угийг гэмтээхгүй:
Үсний ургалтын шугамын дагуу зүсэлт хийснээр
үсийг гэмтээхгүй маш натурал үр дүн гардаг.
3. Сорви мэдэгдэхгүй:
Зурган дээрх шиг үсний шугамын дагуу
оёдол тавигдах тул сорви бага харагдана.
Духны хэсэгт мэдрэлийн судас байдаг учир "Дурангийн" аргаар мэс заслыг хийдэг. Хамгийн дээд тал нь духыг 2см орчим багасгадаг ч хүний арьсны унжилт их байх тохиолдолд 2см дээш ч байх тохиолдол байдаг.
Тогтоогч бэхэлгээний хувьд FDA болон KFDA-н зөвшөөрлийг авсан баталгаат бэхлэгч юм. Нэг жил орчим өнгөрвөл биенд шингэн хайлдаг байгаа биенд ямар нэгэн сөрөг нөлөөгүй бэхлэгч юм.
💜💜💜
Мэс заслаас хойш эдгэрэх үйл явц
✨ 7 хоногийн дараа оёдлоо авхуулснаар хаван аажмаар
багасч, өдөр тутмын амьдралдаа орох боломжтой болно.
✨ 1 сарын дараа хэлбэржин илүү натурал болж,
✨3 сарын дараа сорви бүдгэрч бараг мэдэгдэхгүй болдог байгаа.
💜💜💜
Мэс заслын дараах өөрчлөлт
Зурагнаас харахад мэс заслын дараа урт өргөн духны хэлбэр багасч, өмнөхөөсөө илүү жижигхэн, цэгцтэй дүр төрхтэй болжээ.
Дух багасгах мэс засал хийх тохиолдлууд
👉Духны хэсэг өргөн тохиолдолд
👉Унжсан хөмсөгнөөс болсон өргөн дух
👉Ус уналтаас шалтгаалаад дух өргөн болох тохиолдолд
👨⚕️👩⚕️ Дух багасгах мэс заслын сөрөг нөлөө гэвэл хүн болгоны биеийн онцлогоос шалтгаалан сорви харагдах магадлал байдаг талтай. Мэс заслын хувьд маш үр дүнтэй мэс заслуудын нэг юм.
🙋♀️🙋♀️
.png)
.png)
.png)
.png)

Comments
Post a Comment