[NANA Бодит өөрчлөлтүүд] Залуухан, оворгүй харагдахад нүд чухал байдаг шалтгаан
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Өнөөдрийн блогоор Anti-aging буюу залуужуулах мэс заслын төрөлд багтдаг зовхи татах мэс засал, доод зовхины цүлхэн тэгшлэх зэрэг мэс засалд орсон үйлчлүүлэгчдийн бодит өөрчлөлтийг харуулсан зурган блог бэлтгэлээ.
Зовхины арьс унжих болон доод зовхи цүлхэнтэж, dark circle үүсэх зэрэг нь биднийг овортой харагдуулдаг шалтгаан болдог.
❤❤❤
Үйлчлүүлэгчийн бодит кейс 1
Мэс заслын өмнөх зургаас харвал нүдний цацраг үрчлээ ихтэй, дээд болон доод зовхины үрчлээ их гүн харагдаж байна. Харин мэс заслын дараах зургаас нүдэнд илт харагдаж байсан үрчлээсүүд багасч, маш гоё натурал харагдаж байна.
❤❤❤
Үйлчлүүлэгчийн бодит кейс 2
Өмнө болон дараа
Тухайн үйлчлүүлэгч 47 настай ба доод зовхины мэс засал хийлгэсэн. Доод зовхиноос болоод наснаасаа илүү овортой харагддаг гэж байсан тул уг мэс засалд орохоор болсон.
❤❤❤
Үйлчлүүлэгчийн бодит кейс 3
Харин одоо доод зовхины цүлхэн тэгшлэх мэс засалд орсон үйлчлүүлэгчийн өөрчлөлттэй танилцацгаая. Цүлхэн тэгшлэх мэс заслын хувьд харьцангүй залуу хүмүүс их хийлгэдэг ба нойр багатай, хангалттай сайн амарч чаддаггүй тохиолдолд доод зовхи цүлхэнтэх, хонхойх, dark circle үүсэх зэрэг асуудлууд бий болдог. Ингэснээр мөн л ядарсан, эрч хүчгүй, наснаасаа овортэй харагддаг. Тухайн үйлчлүүлэгчийн хувьд 23 настай байхдаа цүлхэн тэгшлэх мэс засал хийлгэсэн.
❤❤❤
Ингээд өнөөдрийн блогоор манай гоо сайхны эмнэлэгт дээд, доод зовхи татах, цүлхэн тэгшлэх мэс засалд орсон үйлчлүүлэгчдийн бодит өөрчлөлтийг танилцууллаа.
Та бүхэн мэс заслын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон өөрт тохирсон мэс заслын зөвлөгөө авах бол доорх хаягуудаар монгол зөвлөхтэй холбогдоорой.

Comments
Post a Comment