[NANA Before & After] Хамрын мэс засал хийлгээд илүү хөөрхөн болсон нь


💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Нүүрний төв хэсэгт байрлах хамар нь гадаад төрхийг тодорхойлдог чухал
хэсэг билээ. Монхор, өргөн хамрын үзүүр эсвэл бага зэрэг муруйлттай хамар нь
 нүүрний тэнцвэрийг алдагдуулж, илүү овортой эсвэл ширүүн харагдуулдаг талтай. 
Энэ удаагийн блогоор эдгээр асуудлыг шийдэхийн тулд хамрын мэс засал 
хийлгэсэн үйлчлүүлэгчийн бодит before & after үр дүнг хуваалцаж байна. 

💗💗💗
Мэс заслын өмнө
Үйлчлүүлэгчийн хувьд хамарнаасаа болж нүүрний төрх нь илүү ширүүн,  
эршүүд мэт санагддаг байсан тул энэ асуудлаа шийдэхээр 
манай эмнэлэгт хандсан юм 😊

💗💗💗
Мэс засал ба шийдэл 
(Мэс засал хийсэн эмч: Чой Хек Жүн)

Үйлчлүүлэгчийн хүсэлтийг харгалзан, эмч маань хавирганы мөгөөрс ашиглан хамрыг өндөрлөхөөс гадна дараах мэс ажилбаруудыг хамтад нь хийхээр төлөвлөсөн юм.


Хийсэн мэс засал:
💫Хамрын өргөн яс нарийсгах ажилбар
💫Хамрын нуруу, үзүүр өндөрлөх ажилбар
💫Монтгор хамрын үзүүрийг нарийсгах ажилбар
💫Хамрын самсай багасгах ажилбар

💗💗💗

Мэс заслын дараах эдгэрэх үйл явц

Хагалгааны дараах эхний 3 хоногт хаван болон хөхрөлт хамгийн их байдаг.7 хоногийн дараа оёдол авснаар хаван, хөхрөлт эрс багасч, 3-4 долоо хоногийн дараа илүү хэлбэржиж эхэлдэг.



💗💗💗
Үйлчлүүлэгчийн сэтгэгдэл
Мэс заслын дараах эхний өдрүүдэд хавдалт, хөхрөлттэй амьсгалахад бага зэрэг хүндрэлтэй байсан ч, оёдлоо авхуулсны дараа бага багаар сайжирч эдгэсэн. Нэг сарын дараа хаван сайн бууж, хамрын үзүүр нарийхан хэлбэртэй болж тодорч эхэлсэн. Хүмүүс намайг“ Илүү эмэгтэйлэг, цэгцтэй харагдаж байна” гэж хэлэх болсон бөгөөд хамгийн гол нь хэт хиймэл биш, натурал үр дүн гарсанд сэтгэл хангалуун байгаа.😊


💗💗💗
Ингээд өнөөдрийн блогоор NANA үйлчлүүлэгчийн 
мэс заслын дараах бодит үр дүнг танилцууллаа. 

🙋‍♀️🙋‍♀️

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments