[NANA Хөмсөгний яс багасгах мэс засал] Эмэгтэйлэг зөөлөн дүр төрхтэй харагдуулах шийдэл
💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Өнөөдрийн блогоор сүүлийн үед хүмүүс ихээр хийлгэх болсон
'Хөмсөгний яс багасгах мэс засал'-ын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
💗💗💗
Хөмсөгний яс багасгах мэс засал гэж юу вэ?
Энэ нь духны доод хэсэгт байрлах хөмсөгний ясыг багасгаж, илүү зөөлөн, эмэгтэйлэг хэрнээ нүүрний тэнцвэртэй харьцааг бий болгох зорилготой гоо сайхны мэс засал юм.
Мэс заслын онцлог
Хөмсөгний яс багасгахдаа зөвхөн ясыг зүлгэхээс гадна тухайн хүний ясны бүтэц (дотор талын хөндий буюу Sinus-ийн хэмжээ)-ээс хамаарч хоёр янзаар хийгддэг.
1. Ясны гадаргууг зүлгэх арга: Хөмсөгний яс бага зэрэг товойсон
тохиолдолд илүүдэл хэсгийг нь зүлгэж тэгшилнэ.
2. Ясны бэхэлгээний арга: Хэрэв яс хэт зузаан, доторх хөндий нь
том бол ясыг хэлбэржүүлж, нарийн аргачлалаар дахин бэхэлдэг.
📍Зүсэлт хийгдэх хэсэг
1.Үсний шугамын дагуух зүсэлт
Энэ нь хамгийн түгээмэл ашиглагддаг арга бөгөөд үсний шугамын дагуу зиг-заг хэлбэрээр зүсэлт хийснээр сорви нь үсний ширхэг дунд нуугдаж, эдгэрсний дараа бараг мэдэгддэггүй. Өргөн том духтай, хөмсөгний яс их товойлттой хүмүүст тохиромжтой.
2. Хуйхны дотуурх зүсэлт
Үсний шугамаас бага зэрэг хойш, хуйхны дотор хэсэгт зүсэлт хийгдэх бөгөөд духны хэмжээ нь хэвийн эсвэл жижиг, хөмсөгний ясны товойлт бага хүмүүст тохиромжтой. Сорви бараг харагдахгүй хэмжээнд байдаг.
💗💗💗
Ямар хүмүүст тохиромжтой вэ?
✔ Нүд гүн суусан мэт харагддаг
✔ T-zone-ийн яс тод учраас ширүүн төрхтэй харагддаг
✔ Дух болон хөмсөгний хооронд
их хэмжээний хонхорхой үүссэн
✔ Илүү эмэгтэйлэг, зөөлөн харагдуулах
духны шугамтай болохыг хүсдэг
Үйлчлүүлэгчийн бодит өөрчлөлт
Зурган дээрх үйлчлүүлэгчийн хувьд хөмсөгний ясны хэлбэр засах мэс заслын хамт нүүрний ясны хэлбэр засах мэс засал хийлгэснээр тэгш хэмтэй, илүү эмэгтэйлэг дүр төрхтэй болжээ.
💗💗💗
Давуу тал ба үр дүн
* Нүүрний төрх илүү зөөлөн, тэнцвэртэй болно
* Нүд илүү нээлттэй, том харагдана
* Бусад нүүрний мэс заслын хамт хийлгэвэл үр дүнг сайжруулна
Ингээд өнөөдрийн блогоор хөмсөгний яс багасгах мэс заслын талаар танилцууллаа. Хүн бүрийн нүүрний бүтэц, ясны хэлбэр өөр байдаг тул мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж, өөрт хамгийн тохиромжтой мэс заслын төлөвлөгөөг гаргах нь чухал байдаг.😊

.png)
.png)
.png)
Comments
Post a Comment