[NANA Хамрын мэс засал] Монхор хамрын ясгүй болоод л хөөрхөн болсон үйлчлүүлэгч

💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Өнөөдрийн блогоор манай эмнэлэгт "Монхор хамрын мэс засал"-д орсон үйлчлүүлэгчийн мэс заслын бодит кейсийг танилцуулах гэж байна. 


Хийлгэсэн мэс засал 
Үйлчлүүлэгч маань хамрын мэс засал болон утсан давхраа хийлгэсэн. Харин хамрын мэс заслын хувьд хамрын үзүүр өргөх болон монхор яс үрэх ажилбарыг л хийлгэсэн. Мэс заслын үр дүнд үнэхээр хөөрхөн, өөр дүр төрхтэй болж чадсан үйлчлүүлэгч юм. 

Мэс заслын өмнөх 

Үйлчлүүлэгчийн маань хамгийн их санаа зовоож байсан асуудал бол монхор яс бөгөөд хэт их товойж гарч ирсэн монхор яснаасаа болоод эршүүд дүр төрхтэй харагддаг байснаас гадна зураг бичлэгээ хажуу талаасаа авахдаа байнга эдитлэх шаардлага гардаг байсан гэж хэлсэн. Байнга зургаа янзлах нь төвөгтэй байсан болохоор хамрын мэс засалд орохоор шийдсэн. 
Ингээд үйлчлүүлэгч маань мэс засал хийх эмчтэйгээ уулзаж зөвлөгөө авснаар монхор хамрын мэс заслаас гадна утсан давхраа хийлгэхээр болсон. 

Мэс заслын 7 дахь өдөр

Мэс заслын 7 дахь өдөр гэхэд л үйлчлүүлэгч маань хөөрхөн болох нь тодорхой харагдаж байна кк 

Мэс заслаас хойш 1 сарын дараах

Мэс заслаас хойш 4 сарын дараах

Үйлчлүүлэгч маань хамрын мэс засалдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа гэдгээ илэрхийлсэн ба одоо зургаа янзлах ч шаардлагагүй, өөртөө итгэлтэй болсон гэдгээ хэлсэн 😍
Хамрын олон янзын асуудлууд байдаг ч монхор яс хэт их товойх нь хүний дүр төрхөд ямар их нөлөөтэйг уг үйлчлүүлэгчийн мэс заслын өмнө ба дараах зурагнаас харах боломжтой байна. Танд манай үйлчлүүлэгчийн өөрчлөлт таалагдаж байна уу? Сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай 😊

🙋‍♀️🙋‍♀️

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments