[NANA Celebrity News] Холливудийн алдарт жүжигчний ЗАЛУУЖУУЛАХ мэс заслын өөрчлөлт

NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 

Өнөөдрийн блогоор Facelift буюу арьс татах мэс засалд орсон 90-ээд оны Холливудийн алдарт хөөрхөн жүжигчний өөрчлөлтийг танилцуулах гэж байна. Denise Richards жүжигчний хувьд өөрийн мэс заслыг бодитоор байгаагаар нь олон нийтэд хүргэсэн нь маш их хүмүүсийн анхаарлыг татсан билээ. Мөн өөрийн мэс заслын түүхийг Allure сэтгүүлд илэн далангуй ярилцлага өгснөөс хураангуйлан бэлтгэлээ. 

Мэс заслын өмнөх дүр төрх 

"Friends" цуврал дээр cameo дүрээр гарч ирэхэд нь л ямар үзэсгэлэнтэй бүсгүй байсан гэдгийг ихэнх хүмүүс мэдэх байх 😊

Энэ жил 55 настай жүжигчин маань өмнө нь нүүрэндээ ямар нэгэн гоо сайхны мэс засал хийлгэж байгаагүй. Харин филлер, ботокс хийлгэж байсан гэж ярилцлагадаа дурьдсан. 

"Facelift" буюу арьс татах мэс засал хийлгэх болсон шалтгаан 

Дэнис Ричардс өмнө нь "хэзээ ч арьс татах мэс засал хийлгэхгүй" гэж боддог байсан. Учир нь өөрийн дүр төрхөө өөрчлөхийг хүсдэггүй байсан гэдгээ онцолсон. Харин сүүлийн 2 жилийн хугацаанд арьс татах мэс засалд орох тухай бодолцож эхэлсэн байна. Мэс засалд орох шийдвэр гаргах болсон шалтгаан нь "Унжилттай болсон нүүрээ буцаагаад хуучин байранд нь оруулахыг хүссэн" учраас гэж тайлбарласан.

Ямар мэс засал хийлгэх болсон бэ?

Жүжигчин эмэгтэйн мэс заслыг хийж гүйцэтгэсэн эмч өөрийн сошиал хаягт ямар ямар мэс засал, ажилбарууд хийсэн болон өмнөх дараах зургуудийг хуваалцсан.

💗Макс зүсэлттэй арьс татах мэс засал 
Deep-plane мэс заслын аргаар хийгддэг мэс засал бөгөөд дан унжсан илүү арьсыг татах бус SMAS булчингийн давхаргыг хамт татаж өгдгөөрөө давуу талтай арьс татах мэс засал 
💗Дээд зовхи татах мэс засал 
💗Хөмсөг өргөх мэс засал 
💗Нүүрэнд өөх суулгах мэс засал 
💗Уруулын үзүүрийг өргөх ажилбар 

Жүжигчин маань мэс засалдаа 2025 оны 6 сард орсон. 

Мэс заслын дараах
Өөрийн сошиал хаягтаа мэс заслын дараах 2 дахь өдөр болон 5 дахь өдөр, 8 дахь өдрийн зургуудийг нийтэлсэн. Мэдээж хүн бүрийн хавдах болон хөхрөлтийн хэмжээ харилцан адилгүй байх ч арьс татах, зовхи татах, нүүрний өөх соруулах, хүзүүний арьс татах, нүүрэнд өөх суулгах зэрэг мэс заслуудыг нэг дор хамт хийлгэвэл дээрх жүжигчин эмэгтэйтэй ойролцоо эхний өдрүүдэд харагддаг. Мэдээж бүүр илүү хаван, хөхрөлттэй байх тохиолдол ч их байдаг. 

Хаван, хөхрөлт бүрэн бууж эдгэрсний дараах 

Денис Ричардс өөрийн мэс заслын үр дүнг "өдөр шөнө шиг ялгаатай" байна гэсэн ба арьс татах мэс засалд орсон нь дан ганц залуу дүр төрхөөс гадна өөртөө итгэх итгэлийг бэлэглэсэн гэж онцолсон 😍

NANA гоо сайхны эмнэлэгт маань ч гэсэн дээрх Deep-plane мэс заслын аргаар залуужуулах мэс заслыг хийж байгаа бөгөөд та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай монгол зөвлөхтэй холбогдоорой

🙋‍♀️🙋‍♀️

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments