[NANA АРЬСНЫ КЛИНИК] Үүдэл эсийг яаж гаргаж авдаг вэ? | Үүдэл эсийн тарилгын үр дүн
💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Өнөөдрийн блогоор сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татаж байгаа үүдэл эсийн тарилга манай эмнэлэгт хэрхэн хийгдэж байгаа болон ямар үр дүнтэйг танилцуулах гэж байна.
Үүдэл эсийн тарилгыг монголд ч их хийдэг болсон ч яг ямар төрлийн үүдэл эсийг яаж хийж байгаа талаарх мэдээлэл ховор байгаа болохоор өнөөдрийн мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ 😊
💗💗💗
Манай эмнэлэгт үүдэл эсийн тарилга эмчилгээг хийхдээ тусгай зориулалтын иж бүрдэл китийг ашигладаг. Уг кит нь зөвхөн нэг удаа нэг хүнд хэрэглэх зориулалттай ба ариутгалтай тул ямар ч аюулгүйгээр үүдэл эсийн тарилгыг хийлгэх боломжтой.
💗💗💗
Үүдэл эсийн тарилгын хамгийн том давуу тал бол та өөрийнхөө цуснаас ялгаж авсан үүдэл эсийг буцаагаад дуслаар болон нүүрэндээ, хуйхандаа хийлгэх боломжтой. Үүний тулд үүдэл эсийг ялгаж авах зориулалттай иж бүрдэл китийг хэрэглэдэг.
💗💗💗
Үүдэл эсийг гаргаж авах процесс
Дээрх зургийн дагуу үүдэл эсийг ялгах процесс явагддаг.
💗💗💗
Ингээд үр дүнд нь цусны давхаргууд ялгагдсан байна. Хамгийн дээд шар хэсэг бол бидний мэдэх PRP хэсэг бөгөөд тусад ялган авч биед тарих боломжтой.
Дунд хэсэг болох Buffy coat нь үүдэл эс болон өсөлтийн хүчин зүйлс хамгийн их агуулсан хэсэг тул энэ давхаргыг үүдэл эс гэж нэрлэдэг. Энэхүү үүдэл эсийг ялган авч дуслаар болон хуйханд, нүүрэндээ тариулах боломжтой.
💗💗💗
Үүдэл эсийн тарилгын үр дүн - Бүтэн биеийн эмчилгээ
Үүдэл эсийг дуслаар хийлгэснээр антиоксидандын үйлчлэл явагдаж хөгшрөлтийг удаашруулах, дархлааг дэмжих, архаг ядаргааг арилгах, элэгний үйл ажиллагааг дэмжих зэрэг маш олон өөрчлөлтүүд бидний биед явагддаг 😍
💗💗💗
Үүдэл эсийн тарилгын үр дүн - Арьсны эмчилгээХэрэв та арьсны асуудалтай бол үүдэл эсийн тарилгыг нүүрэндээ хийлгэхийг санал болгож байна. Арьсыг нөхөн төлжүүлэхээс гадна батганы болон мэс заслын сорвинд ч мөн үр дүнтэй юм.
💗💗💗
Үүдэл эсийн тарилгын үр дүн - Үс уналтын эмчилгээ
Хүмүүсийн хамгийн их стресс авдаг зүйл бол яахын аргагүй үс уналт юм. Хэрэв таны үс шингэн бас нарийхан ширхэгтэй бол үүдэл эсийн тарилгыг хуйханд хийлгэхийг зөвлөж байна.
Ингээд өнөөдрийн блогоор үүдэл эсийн тарилгыг манай эмнэлэгт хэрхэн хийж байгаа болон үр дүн тус бүрийг дэлгэрэнгүй танилцууллаа. Үүдэл эсийн эмчилгээний талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах хаягуудаар холбогдоорой 😊

Comments
Post a Comment