[NANA ХӨХНИЙ ОНОШИЛГОО] Хөхний гоо сайхан + Эрүүл мэндийг нэг дороос

💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Өнөөдрийн блогоор манай эмнэлгийн "Хөхний оношилгооны төв"-ийг танилцуулах гэж байна. Ихэнх гоо сайхны эмнэлгүүдийн хувьд дан ганц хөх томруулах мэс засал, хөх сойх мэс засал зэрэг гоо сайхны мэс заслыг хийдэг. Харин хөхний үзлэг болон шинжилгээг заавал өөр эмнэлэгт очиж үзүүлэх шаардлага гардаг. Харин манай эмнэлгийн хувьд хөхний гоо сайхны мэс заслаас гадна хөхний цогц шинжилгээг мэргэжлийн эмч хийж гүйцэтгэж байна. 
💗💗💗
NANA Хөхний оношилгооны төв 
Хөхний хэт авиан оношилгоо буюу ЭХО
Хөхний эхо буюу хэт авиан оношилгоо нь хөхний дотоод бүтэц, хөхөнд гарсан өөрчлөлтийг илрүүлэх зорилготой шинжилгээ юм.
Хөх томруулах мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа хүмүүсийн зайлшгүй хийлгэх хэрэгтэй оношилгоо бөгөөд хөхний булчирхайн хэмжээ, булчингийн байрлал зэргийг нарийн тогтоодог тул хөхний суулгацыг булчингийн дээр эсвэл доор суулгахыг шийдэх боломжтой. 
Хөхний рентген буюу Маммограф 
Маммографи буюу хөхний рентген шинжилгээ нь хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх боломжтой хамгийн үр дүнтэй шинжилгээ юм. ЭХО оношилгоотой хамт хийвэл шинжилгээний үр дүн 99% нарийвчлалтай гардаг. Мөн хөх томруулах мэс заслын дараа хөхний суулгацыг хянах боломжтой шинжилгээний арга юм. 
Маммографаар авсан рентген зургийг маммограм гэж нэрлэдэг. 
Мэргэжлийн эмчийн үзлэг 
Мөн манай эмнэлэг хөхний гоо сайхны мэс заслын эмч тусдаа, хөхний эрүүл мэндийн үзлэгийн эмч тусдаа байдаг. Хөх томруулах мэс засалд орохын өмнөх үзлэг, шинжилгээг хөхний эрүүл мэндийн мэргэжлийн эмч хийдэг ба хөхний хавдар үүссэн эсэх, хөхний суулгац хагарсан эсэх, суулгац хатуурсан эсэх, мэс заслын дараа үрэвсэл үүссэн зэргийг нарийвчлан оношилдог. 
💗💗💗
NANA гоо сайхны эмнэлгээр үйлчлүүлсэнээр хөхний гоо сайхан болоод эрүүл мэндийг нэг дор шийдэх боломжтой😊 Хэрэв та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авах бол бидэнтэй холбогдоорой~

🙋‍♀️🙋‍♀️

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments