[NANA Мэс засал] Хөх томруулах мэс заслын зүсэлтээ хаана хийлгэх вэ? | Суганы хэсэг | Хөхний доогуурх зүсэлт

💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Өнөөдрийн блогоор хөх томруулах мэс заслын зүсэлтийн талаар мэдээлэл хүргэж байна. Хөх томруулах мэс засал хийлгэхээр төлөвлөж байгаа бүсгүйчүүдийн хамгийн их эргэлздэг зүйл бол "зүсэлтээ хаана хийлгэх вэ?" гэдэг асуулт байдаг. 
Ингээд зүсэлтийн талаар мэдэж авцгаая 
❤❤❤
Хөхний мэс заслын зүсэлтийн төрөл
💗Суганы хэсэг 
💗Хөхний доогуурх хэсэг 
Дээрх хоёр хэсэгт зүсэлт хийдэг. 

1. Суганы хэсэг (Transaxillary Incision)
Уг зүсэлтийн арга нь суганы нугалаа буюу үрчлээсийг дагуулан 3~4см орчим зүсэлт хийж, хөхний булчингийн доор хөхний суулгацыг хийх арга юм. 

Суганы зүсэлтийн давуу тал 
  • Хөхний хэсэгт ямар нэгэн сорви байхгүй тул мэс засал хийлгээгүй мэт харагдах хамгийн том давуу талтай. 
  • Сорвины хувьд 6 сарын дараа бүдгэрч, бараг харагдахгүй болдог. 
  • Суганд зүсэлт хийж байгаа тул хөхний булчирхай болон хөхний мэдрэлийн судлуудад нөлөөлөх эрсдэл багатай. 
Харин сул талын хувьд хөхний мэс заслын дараах эдгэрэлтийн явцад гар болон суга орчим хөдөлгөхөд зовиуртай байх магадлалтай. 

2. Хөхний доогуурх зүсэлт (Inframammary Incicion)
Энэхүү зүсэлтийн арга нь хөхний доогуурх хөхний зураас дагуу зүсэлт хийж хөхний 
суулгацыг хийдэг. 

Хөхний доогуурх зүсэлтийн давуу тал 
  • Хамгийн том давуу тал бол мэс заслын эмч хөхний суулгац хийж байх явцад маш нарийн хяналттай ажиллах боломжийг олгодог. 
  • Сорвины хувьд эхэн үед улаан зураас хэлбэртэй харагдах ч гэсэн 6 сарын дараа гэхэд бүдгэрч, бараг мэдэгдэхгүй. 
  • Мөн сорвины эдгэрэлт хурдан байдаг.
❤❤❤
Бодит үйлчлүүлэгчдийн сорвины харагдах байдал 
Суганы болон хөхний доогуурх зүсэлтийн эдгэрэлт болон сорвины харагдах байдал  нь бүдэг, зүсэлт хийсэн гэдэг нь мэдэгдхээргүй харагдаж байна. 
Мэдээж таны биеийн онцлог, хөхний эд болон хөхний булчин, арьсны уян хатан байдал зэргээс шалтгаалж мэс заслын эмч хамгийн тохиромжтой зүсэлтийг санал болгох болно. Тийм болохоор эмчтэй уулзаж, зөвлөгөө авах нь хамгийн чухал юм. 
❤❤❤
Хөхний мэс заслын бодит өөрчлөлтүүд
Хөхний доогуур зүсэлтээр хийлгэсэн үйлчлүүлэгч
❤❤❤
Суганы хэсэгт зүсэлт хийлгэсэн үйлчлүүлэгч 

Ингээд өнөөдрийн блогоор хөхний мэс заслын зүсэлтийн талаар танилцууллаа. 
Хэрэв та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 
дараах хаягуудаар холбогдоорой😊

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments

Popular posts from this blog

[NANA Before & After] Хөх томруулах мэс заслын дараах бодит өөрчлөлтүүд | Part 2

[NANA Арьс арчилгаа] Солонгос одуудын шинэ сонголт - Титаниум арьс чангалах аппарат

[NANA Монгол үйлчлүүлэгч] NANA эмнэлэгт хүссэн мэс засалдаа орох эрхтэй болсон үйлчлүүлэгчийн мэс заслын өмнөх