[NANA Before & After] Залуу дүр төрхөндөө эргэн очсон нь - Монгол үйлчлүүлэгчийн бодит өөрчлөлт


💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Өнөөдрийн блогоор “Залуужуулах” мэс засалд орсон монгол үйлчлүүлэгчийн мэс заслын өөрчлөлтийг танилцуулах гэж байна. 
💗💗💗
Мэс засалд орох болсон шалтгаан

Үйлчлүүлэгчийн маань нүүрний санаа зовж байгаа хэсэг бол хацрын гууны үрчлээ, эрүү, мөн нүдний цацраг үрчлээ тул арьс татах мэс засал хийлгэхээр болсон юм.
💗💗💗
Арьс татах мэс заслын эмчийн зөвлөгөө
Эмч маань үйлчлүүлэгчийн нүдний доод хэсгээр өөх ихтэйгээс болоод овойж харагдаж байгаа болон доод зовхины арьс унжсан тул доод зовхи татах мэс засал хийлгэхийг санал болгосон. Мөн нүүрний унжилтын хувьд хацрын гуу болон эрүү хэсгээр унжилт их үүссэн байгаа болохоор MAX зүсэлттэй арьс татах мэс засал хийлгэхийг зөвлөсөн. Арьс татах мэс заслыг хийлгэснээр эрүүний хэлбэр илүү цэгцтэй болж, нүүрний унжилт болон үрчлээ багассанаар 10 насаар залуухан харагдах боломжтой. Харин үйлчлүүлэгчийн маань нүүрний ясны хэлбэр том тул арьс татах мэс заслын дараа хавтгай харагдах магадлалтай болохоор нүүрэнд өөх суулгах мэс засал хийлгэхээр болсон. Ингэснээр илүү эмэгтэйлэг, зөөлөн дүр төрхтэй болно гэж эмч маань зөвлөсөн. 
Хийлгэсэн мэс засал
💟MAX зүсэлттэй арьс татах мэс засал
💟Доод зовхи татах мэс засал 
💟Нүүрэнд өөх суулгах мэс засал
💟Хамрын мэс засал 
💗💗💗
Мэс заслын дараах эдгэрэх явц
Дээрх мэс заслуудыг нэг дор хийлгэсэн тул эхний 10 хоног нэлээн хаван болон хөхрөлттэй байдаг. Гэхдээ 1 сар гэхэд хаван болон хөхрөлт маш сайн арилсан байгааг харж болно. Мөн манай эмнэлэг мэс заслын дараах 7 хоногт хаван буулгах шарлага, эдгэрэлтэд тустай хүчилтөрөгчийн аппарат зэрэг aftercare үйлчилгээг хийж өгдөг. Үйлчлүүлэгч мэс заслын дараах гамаа сайн барихад л маш гоё эдгэх бүрэн боломжтой 😊
Мэс заслаас 2 сарын дараах өөрчлөлт
Арьс татах мэс засал, нүүрэнд өөх суулгах, хамрын мэс заслын дараа
үйлчлүүлэгч маань өмнөхөөсөө илүү залуухан, хөөрхөн болсон байна 😍

🙋‍♀️🙋‍♀️

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments

Popular posts from this blog

[NANA Before & After] Хөх томруулах мэс заслын дараах бодит өөрчлөлтүүд | Part 2

[NANA Арьс арчилгаа] Солонгос одуудын шинэ сонголт - Титаниум арьс чангалах аппарат

[NANA Монгол үйлчлүүлэгч] NANA эмнэлэгт хүссэн мэс засалдаа орох эрхтэй болсон үйлчлүүлэгчийн мэс заслын өмнөх