[NANA Before & After] Хамрын мэс заслын дараах өөрчлөлт | Монгол үйлчлүүлэгч @bambi__ae
💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Ээлжит блогоороо манай эмнэлэгт хамрын мэс засал хийлгэсэн монгол үйлчлүүлэгчийн бодит үр дүнг танилцуулж байна. Тус үйлчлүүлэгч нь хамрын таславчийн далийлт гэсэн онош авсны үндсэн дээр NANA эмнэлэгт үйлчлүүлэхээр Дубай улсаас зорин ирсэн юм.
💗💗💗
Мэс заслын дэлгэрэнгүй мэдээлэл
💜Хамрын нуруу, үзүүр өндөрлөх
💜Хамрын муруйлт тэгшлэх ажилбар
💜Хамрын яс нарийсгах ажилбар
💜Богино хамар засах мэс ажилбар
💗💗💗
Мэс заслын өмнө
Үйлчлүүлэгчийн маань хувьд хамрын далийлттай мөн богинохон, өргөн хамрын ясны хэлбэртэй байсан тул мэс заслын зөвлөгөө өгөх үед эмч маань хамрын өөрийн мөгөөрсийг ашиглан дээрх мэс ажилбаруудыг хийхээр төлөвлөсөн юм.
💗💗💗
Мэс заслын эдгэрэх үйл явц
Хагалгааны дараах эхний 3 хоногт хаван болон хөхрөлт хамгийн их байдаг.7 хоногийн дараа оёдол авснаар хаван, хөхрөлт эрс багасч, 2-4 долоо хоногийн дараа хэвийн амьдралдаа бүрэн эргэн ордог. Үйлчлүүлэгч маань эдгэрэлтийн явцад эмчийн зааврыг сайтар дагаж, үр дүнг гайхалтай гаргасан юм.
Зурагнаас харахад мэс заслын үр дүн нь үйлчлүүлэгчийн хүссэн шиг натурал, илүү цэгцтэй дүр төрхтэй болжээ!
Ингээд өнөөдрийн блогоор манай эмнэлэгт хамрын мэс засал хийлгэсэн үйлчлүүлэгчийн бодит өөрчлөлтийг та бүхэнд танилцууллаа.😊
Манайхыг сонгон үйлчлүүлсэн хөөрхөн Хосзулдаа баярлалаа.💜
🙋♀️🙋♀️
HOMEPAGE




Comments
Post a Comment