[NANA Aftercare] Гоо сайхны мэс заслын дараах дархлаа дэмжих дусал - MULTIBLUE
🤎🤎🤎
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Энэ 7 хоногийн эхний блогоор мэс заслын дараах дархлаа дэмжих дуслын талаарх мэдээллийг хүргэж байна. Манай эмнэлэгт гоо сайхны мэс засалд орсон үйлчлүүлэгчид хамгийн их хийлгэдэг дусал бол "Multi Blue" хэмээх дусал юм.
🤎🤎🤎
MULTIBLUE дусал нь хүний биед хэрэгтэй 5 төрлийн эрдэс бодис агуулсан дусал юм. Үүнд цайр, манган, зэс, селен, хром хэмээх таван төрлийн эрдэс багтсан. Иймд MULTIBLUE дуслыг хийлгэснээр нэг дор хоол хүнснээс авах боломжгүй эрдэс бодисуудыг авах боломжтой.
🤎🤎🤎
Мультиблю дуслын найрлага болон үр дүн
1. Зэс
Зэс нь эсийн доторх олон төрлийн ферментийн бүрэлдэхүүн хэсэг болж, биеийн олон үйл ажиллагаанд оролцдог бөгөөд тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангахад тусалдаг. Хэрэв зэс дутагдвал цус багадалт, үе мөчний үрэвсэл, архаг ядаргаа, зөнөх, зүрхний дутагдал, харшил зэрэг өвчин үүсэх магадлалтай.
Зэс нь эсийн доторх олон төрлийн ферментийн бүрэлдэхүүн хэсэг болж, биеийн олон үйл ажиллагаанд оролцдог бөгөөд тэдгээрийн хэвийн үйл ажиллагааг хангахад тусалдаг. Хэрэв зэс дутагдвал цус багадалт, үе мөчний үрэвсэл, архаг ядаргаа, зөнөх, зүрхний дутагдал, харшил зэрэг өвчин үүсэх магадлалтай.
2. Хром
Хром нь цусан дахь сахрын зохицуулдаг тул биеийн жин хянахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хром дутагдвал мэдрэлийн эмгэг, артерийн судасны хатуурал, чихрийн шижин, толгой өвдөх, ядаргаанд орох, түгшүүртэй байх гэх мэт шинж тэмдэг илэрнэ.
3. Цайр
Цайр нь олон ферментийн бүрэлдэхүүн хэсэг бөгөөд
ялангуяа уураг нийлэгжилт болон дархлааны үйл ажиллагаанд чухал үүрэгтэй.
Вирусын халдварын эсрэг биеийн эсэргүүцлийг нэмэгдүүлж дархлаа болон
антиоксидантын үйл ажиллагаанд чухал үүрэгтэй. Хэрэв цайр дутагдвал шарх удаан эдгэх, өсөлт хөгжил саатах, нөхөн үржихүйн үйл ажиллагаа буурах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдэг ажиглагдана.
4. Манган
Манган нь энерги үйлдвэрлэх митохондри дотор байдаг бөгөөд эсийн гэмтлээс хамгаалж, бамбай булчирхайн үйл ажиллагааг дэмжихэд чухал үүрэгтэй. Манган дутагдвал толгой өвдөх, ядаргаанд орох, бөөлжих, дотор муухайрах, чих шуугих, сонсгол буурах, өсөлт саатах, яс сийрэгжих, үргүйдэл, арьсны үрэвсэл гэх мэт шинж тэмдгүүд илэрч болзошгүй.
5. Селен
Селен нь витамин Е-тэй хамт хүчтэй антиоксидант үйлчлэлтэй тул янз бүрийн хүнд металлын хордлогоос сэргийлэх, хөгшрөлтийг удаашруулах, хорт хавдрын эсрэг үйлчлэх, хоргүйжүүлэх зэрэгт чухал үүрэгтэй. Хэрэв селен дутагдвал дархлаа сулрах, нүдний болор цайх, гемолизын цус багадалт, даралт өндөр байх, үе мөчний үрэвсэл, үргүйдэл зэрэгт өртөх магадлалтай.
🤎🤎🤎
Мультиблю дуслыг хийлгэснээр ямар үр дүнтэй вэ?
💖Дархлааг сайжруулна
💖Эд, эсийг нөхөн сэргээж хөгшрөлтийг удаашруулна
💖Антиоксидантын үйлчлэлийг нэмэгдүүлнэ
💖Архаг ядаргааг тайлна
💖Шархны эдгэрэлтийг хурдасгана
💖Арьсыг нөхөн төлжүүлнэ
Дээрх үр дүнгүүдийг зөвхөн нэг дуслаар авах боломжтой бөгөөд 3 сард 1 удаа дусал хийлгэж байхыг санал болгож байна.

Comments
Post a Comment