[NANA Q&A] Хамрын мэс заслын талаарх БҮХ ЗҮЙЛС

💗💗💗
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Өнөөдрийн блогоор "Хамрын мэс засал"-ын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 
Хамрын мэс засал нь харьцангуй их хийгддэг мэс заслуудын нэг бөгөөд мөн тухайн хүний мэс заслын дараах арчилгаанаас эдгэрэлтийн хурд их хамаардаг мэс засал юм.
Тэгвэл заслын дараа юу юу анхаарах хэрэгтэй байдгийг мэдэж авцгаая😎
💗💗💗
Хамрын мэс засал хийлгэхэд суулгац /силикон/ буюу хамрын таславчны мөгөөрс, чихний мөгөөрс ашиглан мэс засал хийх тохиолдол их болсон. 

Мөгөөрс ашиглан мэс засал ихээр хийлгэдэг шалтгаан нь юу вэ? 

Чихний мөгөөрс ашиглах болон хамарны таславчны мөгөөрс ашиглах хоёрын аль нэгийг сонгож хийх нь эмч нарын өөрсдийн арга барилаас шалтгаалж санал болгодог. Хамгийн их хэрэглэдэг мөгөөрс бол хамрын таславчны мөгөөрс ихээр ашигладаг. 

Хамрын мөгөөрс ашиглан хийх давуу тал нь
👄Хамрын дотор талд байдаг учир мэс засал хийлгэсний дараа 
мөгөөрс ашигласан нь мэдэгддэггүй.
👄Өвдөлт байдаггүй.
👄Сорви үлдэхгүй гэсэн сайн талуудтай мөн чихний мөгөөрсийг бодвол бага зэргийн хатуу мэдрэмжийг өгдөг. Эсрэгээрээ сул тал нь хамар доторх мөгөөрс ашиглаж байгаа учир хэтэрхий ихийг авч ашиглах юм бол хамарны хэлбэр алдагдах буюу доошоо суух мэдрэмж өгөх магадлалтай.  

Хамрын мэс засал хийлгэсний дараа 7хоногийн турш анхаарах зүйл

7 хоногийн турш ханиалгах болон найтаах, доошоо тонгойх, доошоо харж унтах гэх мэт гэх зүйлсийг хориглох хэрэгтэй. Огцом үйлдэл болон найтаах зэрэг үйлдвэл гарвал жижиг нарийн цуснууд хагарах боломжтой учир анхаарах хэрэгтэй. Мөн урагшаа бөгтийх тохиолдолд цус урсаж магадгүй учир 7 хоногийн турш бөгтийх үйлдэл хийхгүй байх хэрэгтэй. 

💗💗💗
Монгол үйлчлүүлэгчийн бодит үр дүн

Мэс заслаас хойш сарын турш анхаарах зүйл

Дасгал хөдөлгөөн хийх болон саунд орохыг сарын хугацаанд хориглох хэрэгтэй. Мөн 3 сарын турш нус нийх болон хамраа оролдохыг хориглох хэрэгтэй. Хамраа байнга оролдох үед гаранд байсан бактери хамарлуу орох боломжтой учир болж өгвөл хамраа оролдохгүй байх хэрэгтэй мөн сарын турш архи тамхи хэрэглэхийг хориглодог.

Утсаар хамар өндөрлөх нь юугаараа ялгаатай вэ?

Мэс заслын арга биш утсаар хамар өндөрлөх арга юм. Филлэр болон өөх суулгах аргаар хамрын төгсгөлийг үүсгэхэд хэцүү байдаг тиймээс сүүлийн үед бүдүүн утсаар өргөх явц юм. Хайлдаг болон хайлдаггүй утас гэж байдаг бөгөөд хайлдаг утас нь 3-6 сарын дараа утас хайлж өмнөх хамар хэвээр болно гэсэн үг юм. 

Ингээд өнөөдрийн блогоор хамрын мэс заслын талаарх мэдээллийг хүргэлээ😊

🙋‍♀️🙋‍♀️

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments

Popular posts from this blog

[NANA Before & After] Хөх томруулах мэс заслын дараах бодит өөрчлөлтүүд | Part 2

[NANA Арьс арчилгаа] Солонгос одуудын шинэ сонголт - Титаниум арьс чангалах аппарат

[NANA Монгол үйлчлүүлэгч] NANA эмнэлэгт хүссэн мэс засалдаа орох эрхтэй болсон үйлчлүүлэгчийн мэс заслын өмнөх