[NANA Монгол үйлчлүүлэгч] Илүү залуу дүр төрхтэй болсон нь — Доод зовхины цүлхэн тэгшлэх & Нүүрэнд өөх суулгах мэс заслын дараах бодит өөрчлөлт
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Өнөөдрийн блогоор манай эмнэлэгт гоо сайхны мэс засалд орсон монгол үйлчлүүлэгчийн мэс заслын үр дүнг танилцуулах гэж байна.
Хийлгэсэн мэс засал
💫Доод зовхины цүлхэн тэгшлэх мэс засал
💫Нүүрэнд өөх суулгах мэс засал
💫Утсан таталт
💜💜💜
Үйлчлүүлэгчийн маань хувьд огцом жин хассанаас болоод нүүрээрээ их турсан тул нүүрэнд өөх суулгах мэс заслыг хийлгэхээр болсон. Мөн нүдний доод зовхи цүлхэнтсэн тул цүлхэн тэгшлэх мэс заслыг хийлгэсэн. Мэс засал хийх эмч маань зөвлөгөөний явцад нэмэлтээр арьсыг чангалж өргөх үр дүнтэй утас суулгахыг санал болгосон 😊
Утсан таталтын хувьд 25-аас дээш насныхан хийлгэхэд тохиромжтой ба арьсны унжилт болон наснаас хамааран өөрт тохирох утас суулгах боломжтой.
Мэс заслын өмнөх
Нүүрээрээ өөх багатай хүмүүсийн хувьд наснаасаа илүү овортой, ядарсан харагдаж эхэлдэг. Тиймээс үйлчлүүлэгч маань арай илүү залуухан харагдуулах мэс заслуудыг сонгон хийлгэх болсон 💕
Мэс заслаас хойш 7 хоногийн дараа
Мэдээж эхний 7 хоног хаван болон хөхрөлт хамгийн их байдаг үе бөгөөд аажмаар буусаар 2 сарын дараа гэхэд хаван бүрэн буудаг.
Мэс заслаас хойш 14 хоногийн дараа
Өмнөх болон 14 хоногийн дараах зургийг харьцуулж харвал үр дүн маш сайн харагдаж байна. Үйлчлүүлэгч маань илүү babyface-тэй харагдаж байна кк
1 жилийн дараах үр дүн
Үйлчлүүлэгч маань дээрх мэс заслуудад орсноор илүү зөөлөн дүр төрхтэй, нүүрний хэлбэр зөв цэгцтэй харагдаж байгаад маш их сэтгэл хангалуун байгаа гэдгээ илэрхийлсэн 😍 Манай эмнэлгийг сонгон үйлчлүүлсэнд, мөн мэс заслын дараах сэтгэгдлээ хуваалцсан хөөрхөн үйлчлүүлэгчдээ баярлалаа 💗
🙋♀️🙋♀️

Comments
Post a Comment