[NANA ЗӨВЛӨГӨӨ] ДАВТАН МЭС ЗАСАЛ ХИЙЛГЭХЭД ЮУГ АНХААРАХ ВЭ?
🧾 Давтан гоо сайхны мэс засалд гол анхаарах зүйлс
1️⃣ Хугацааг зөв тооцоолох
• Эхний мэс заслаас хойш хавдар, эдгэрэлт бүрэн арилахыг хүлээх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд 6–12 сарын дараа давтан мэс засал хийхийг зөвлөдөг.
• Эрт хэт хурдан хийвэл эд эс гэмтэх, сорви нэмэгдэх, үр дүн муудах эрсдэлтэй.
2️⃣ Эмч, эмнэлгээ зөв сонгох
• Туршлагатай эмч сонгох нь хамгийн чухал. Давтан мэс засал нь анхны мэс заслаас илүү нарийн, төвөгтэй байдаг тул туршлагатай эмч хайх хэрэгтэй.
• Эмчийн чадвар, өмнөх үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл, зураг харьцуулалт, хийгдсэн мэс заслын үр дүнг сайн судлах.
• Том эмнэлэг эсвэл давтан мэс засалд мэргэшсэн эмнэлэг сонговол илүү найдвартай.
3️⃣ Шалтгаанаа сайн тодорхой бичих
• Давтан мэс засалд орж буй шалтгаанаа сайн тодорхой бичих (жишээ: хүссэн хэмжээ биш, сорви үлдсэн, хэлбэр өөрчлөгдсөн таалагдахгүй гэх мэт).
• Бодитоор хүлээж авах хэрэгтэй. Давтан мэс засал бүрэн төгс болно гэсэн баталгаа байдаггүй. Зарим тохиолдолд 100% төгс биш, гэхдээ илүү сайжруулсан үр дүн гарч болно
• Эмчтэйгээ зураг, жишээ үзүүлж, ямар хэлбэр, үр дүн хүсэж байгаагаа нарийн тайлбарлах.
4️⃣ Эрүүл мэндээ бэлтгэх
• Цус шингэлэгч, архи, тамхи зэргээс татгалзах (мэс заслаас өмнө 2 долоо хоногийн өмнөөс).
• Хэрэв харшил, архаг өвчин байгаа бол эмчдээ урьдчилж хэлэх.
• Анх мэс засал хийлгэж байсан эмнэлгийн бичиг баримт, тайлан(хэрэв байгаа бол) авч очих нь эмчид их тус болдог.
🧾 Давтан мэс заслын дараах арчилгаа
• Эмчийн өгсөн зааврыг дагах: шарх арчилгаа, боолт солих, хяналтын үзлэг, эм уух хугацаа.
• Хавдар буулгах, нөхөн сэргээх эмчилгээнд орох
• Давтан мэс засал хийлгэсэн учраас сэргэлт удаан байх магадлалтайг бодох хэрэгтэй
Comments
Post a Comment