[NANA Монгол үйлчлүүлэгч] NANA эмнэлэгт хүссэн мэс засалдаа орох эрхтэй болсон үйлчлүүлэгчийн мэс заслын өмнөх
💗💗💗
Энэ 7 хоногийн блогоор манай эмнэлгээс зохион байгуулсан #NANA_getbeauty SNS challenge-д идэвхитэй оролцож хүссэн мэс заслаа хийлгэхээр болсон үйлчлүүлэгчийн мэс заслын өмнөх явцыг танилцуулж байна.
💗💗💗
Манай эмнэлэг 6 сарын өмнө уг SNS challenge-ийг зарласан бөгөөд олон хүмүүс өөрсдийн мэс засалд орох шалтгаан болон хүсэл мөрөөдлөө бидэнтэй хуваалцсан билээ 😍💗💗💗
SNS Challenge-ийн маань ялагчаар @miracle.zaya хэмээх бүсгүй шалгарсан бөгөөд манай эмнэлэгт ирж мэс засалдаа ороод явсан 💖Ингээд мэс заслын өмнөх явцтай танилцацгаая
Нүүрний ясны хэлбэр засах мэс заслын зөвлөгөө
Эмчийн зөвлөгөө авахын өмнө нүүрний ясны хэлбэр засах мэс заслын CT шинжилгээ болон мэс заслын өмнөх зургаа даруулдаг.
💗💗💗
Эмчийн зөвлөгөө
Эмчийн зөвлөгөө
Нүүрний ясны хэлбэр засах мэс заслаар мэргэшсэн эмч мэс заслыг хариуцан хийсэн. Үйлчлүүлэгч маань "Single's Inferno"-гийн алдартай оролцогч Lee Sian-тай адил нүүрний хэлбэртэй болохыг хүссэн тул уг мэс засалд орохоор болсон юм.
💗💗💗Нүд, хамрын мэс заслын зөвлөгөө
Нүд болон хамрын мэс заслыг мөн манай эмнэлгийн чадварлаг эмч хариуцаж хийсэн. Үйлчлүүлэгч маань 14 жилийн өмнө зүсэлттэй давхраа хийлгэж байсан бөгөөд давхраа зузаан, натурал биш харагддаг учраас давхрааны давтан мэс засалд орох болсон. Хамрын мэс заслын хувьд илүү эмэгтэйлэг, натурал хамартай болохыг хүссэн тул сүүлийн үед трэнд болж байгаа "Angel" хамрын мэс засал хийх аргыг эмч санал болгож хийхээр болсон юм.
Ингээд мэс заслын эмч нартайгаа уулзаж дэлгэрэнгүй зөвлөгөө аваад мэс засалдоо ороход бэлэн боллоо. Дараагийн блогоор мэс заслын бэлтгэл явц болон үр дүнг хуваалцах болно 😊💝
🙋♀️🙋♀️
Comments
Post a Comment