[NANA Зөвлөгөө] Гоо сайхны Давхрааны мэс заслын төрлүүд
NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! Ээлжит блогоороо Гоо сайхны Давхрааны мэс заслын төрлүүдийн талаар мэдэж авцгаая 💖😻
ДАВХРААНЫ 4 ТӨРӨЛ
(инлайн давхраа) гэдэг нь 👇
Энэ төрлийн давхраа нь нүдний дотоод булангаас эхэлдэг бөгөөд
урд хэсэг нь гаднаас харагдахгүй байдаг.
Гэхдээ ар тал руу улам өргөн болж аажмаар тодорч,
ил харагдах хэмжээтэй болдог.
Ингэснээр нүүрний илэрхийлэл нь
натурал , зөөлөн харагддаг.
(ин-аутилайн давхраа) гэж юу вэ? 👇
Ин-аутилайн давхраа нь инлайн болон аутлайн хоёрын хослол болсон төрлийн давхраа юм.
Энэхүү төрлийн давхрааг мэс засалд ашиглахад, давхрааны урд хэсэг нь
нүдний дотоод булангаас бага зэрэг дээш өргөгдсөн байдаг.
Үүний үр дүнд, давхрааны зураас нь гаднаас харахад ил харагдахгүй,
гэхдээ тодорхой хэмжээгээр тод зөөлөн дүр төрхийг бий болгодог.
Энэхүү төрлийг голчлон инлайн төрлийн давхраа гэж үздэг ч,
аутлайн төрлийн давхраатай холилдсон олон янзын хэлбэрүүдтэй байдаг.
Тусдаа ангилалд "инлайн-д ойр" ба "аутлайн-д ойр" гэсэн нэршлүүд байдаг байсан ч, сүүлийн үед "Семи-аутлайн" (Semi-outline) гэдэг нэр томъёо бий болсноор, ин-аутилайн нь аутлайн биш, харин инлайн давхраатай илүү ойрхон болсон.
Ин-аутилайн нь нүүрний илэрхийлэлд натурал зөөлөн төрхийг бий болгохын тулд,нүдний давхрааг бага зэрэг тод харуулах зорилгоор ашиглагддаг.
(аутлайн давхраа) гэж юу вэ? 👇
Аутлайн давхраа нь инлайн давхраагаас эсрэг төрлийнх бөгөөд,
шугамын эхлэл хэсэг нь
нүдний урд хэсгээс хол зайд эхэлдэг.
Эхлэлээс төгсгөл хүртэл давхрааны зураас
нүднээс тодорхой хэмжээгээр хол бөгөөд ,давхрааны зураас нь
эгц харахад илүү өргөн,
төв хэсгээс гадна хэлбэр нь олон янз байдаг.
Энэхүү төрлийн давхраа нь
чухамдаа нүдний харагдах байдал нь илүү тод гоёмсог нүдний илэрхийлэлд онцгой зохицсон байдаг.
(Семи-аутлайн давхраа) гэж юу вэ? 👇
Семи-аутлайн нь ин-аутилайн болон аутлайн хоёрын хоорондын хослол болсон төрлийн давхраа юм.
Хялбарчилбал, энэ нь аутлайн шиг илүү тодорхой, гоёмсог харагдах давхрааг хүсэх ч,зовьхны арьс нь зузаан эсвэл нүдний дотоод булан хэт их хавсарсан хүмүүсийн хувьд
биелүүлэхэд хүндрэлтэй байдаг.
Тухайлбал, Монгол хүний арьс нь ихэвчлэн зузаан бөгөөд,
нүдний дотоод булан нь нэлээд бөглөсөн байдалтай байдаг тул
аутлайн төрлийн давхрааг хийхэд хүндрэлтэй байж болно.
Мөн Монгол хүний нүдний хэлбэрт аутлайн төрлийн давхраа бүрэн тохирохгүй байх тохиолдол ч байдаг.
Гэхдээ аутлайн нь илүү тодорхой, хүчтэй харагддаг бол
Семи-аутлайн нь илүү зөөлөн, натурал төрхийг хадгалсан,
таны хүссэн гоёмсог, тод харагдах нүдийг бүрдүүлдэг.
Өнгөрсөн хэдэн жилд аутлайн давхрааг хүссэн хүн олон байсан ч,
сүүлийн үед бага хэмжээгээр буурч,
харин Семи-аутлайн нь илүү түгээмэл болсон.
Тиймээс Семи-аутлайн нь аутлайн давхрааны
тод, чамин төрхийг хүсдэг ч, хэтэрхий тод харагдахаас зайлсхийх хүмүүсийн хувьд
төгс шийдэл болдог.
🙌🙌
Comments
Post a Comment