[NANA Зөвлөгөө] Гоо сайхны мэс заслын мэдээ алдуулалтын төрлүүд
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе! Өнөөдрийн блогоор гоо сайхны мэс заслын мэдээ алдуулалтын төрлүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. Манай эмнэлэг дараах 4 төрлийн мэдээ алдуулалтыг ашиглан гоо сайхны мэс засал хийж гүйцэтгэдэг.
💙💙💙
1. Бүтэн мэдээ алдуулалт
2. Нойрсуулах мэдээ алдуулалт
3. LMA мэдээ алдуулалт
4. Хэсэгчилсан мэдээ алдуулалт
Мэдээ алдуулалт тус бүрийн дэлгэрэнгүй
Бүтэн мэдээ алдуулалт хийхэд мэдээ алдуулах хий болон дусал тариаг ашигладаг. Ингэснээр төв мэдрэлийн үйл ажиллагааг зогсоож мэс заслын явц дахь өвдөлт мэдрэмж ой санамжийг зогсонги байлгах үүднээс хийгддэг. Зарим тохиолдолд мэс заслын явцад өвчтөнүүд хөдлөх ярих зэрэг хариу үйлдэл үзүүлдэг тул өвчтөнийг хөдлөхгүй, ямар нэг хариу үйлдэл үзүүлэхгүй, өвдөлт мэдрэмж мэдрэхгүй байлгах зорилготой юм.💫
Бүтэн мэдээ алдуулалттай мэс заслын дараа ихэнх хүмүүсийн мэдэрдэг зовиур нь хоолойны өвдөлт ба энэ нь мэс заслын явцад өвчтөн өөрөөрөө амьсгалах боломжгүй тул хиймлээр амьсгалах гуурс хоолойд хийдэг.
Энэхүү гуурс нь өвчтөн бүрэн мэдээ алдаж бүх булчин суларсны дараа хийгддэг ба ямар нэг зовиур мэдрэхгүй тул та бүү санаа зовоорой.
💥Харин олон цагийн мэс заслын дараа хоолойд хөндүүр мэдрэгдэх төлөвтэй байдаг. Гэхдээ энэхүү өвдөлт 1-3 хоногийн дотор үгүй болох тул санаа зовох хэрэггүй юм. Харин энэ өвдөлттэй байгаа үед хоолой маш эмзэг байдаг бөгөөд хоолойны ханиад хүрэх магадлал маш өндөр байдаг. Тиймээс энэ үед ханиад томуунаас маш их болгоомжлох хэрэгтэй юм. Хүйтэн зүйл уух, зайрмаг идэх зэргээс аль болох зайлсхийгээрэй.
Хөхний мэс заслын бүтэн мэдээ алдуулалттай хийдэг.
💙💙💙
2. Нойрсуулах мэдээ алдуулалт
Дусал тарианы тусламжтайгаар нойрсуулна. Өөрөөрөө амьсгалах боломжтой ба мэс засал хийлгэж буй хүний нас, эрүүл мэндийн байдал, уудаг эм, ууж байсан эм, сэтгэл зүйн байдал, өвдөлт мэдрэх хэмжээ зэргээс хамааран унтуулах тарианы төрөл болон доз бүрэн хамаарна. Давхраа, хамар, нүүрэнд өөх суулгах зэрэг гоо сайхны мэс заслууп нойрсуулах мэс заслын аргаар хийгддэг.
💙💙💙
3. LMA мэдээ алдуулалт
Дараагийн танилцуулах мэдээ алдуулалт бол LMA(амьсгалын маск) юм. Энэ төрлийн мэдээ алдуулалтыг гоо сайхны эмнэлгүүд ихээхэн ашигладаг. Уг мэдээ алдуулалтын явцад өөрөөрөө амьсгалах боломжтой ба хүчилтөрөгчийн хангамжийг идэвхитэй байлгахын тулд амьсгалын маск ашигладаг.
Мэдээ алдуулалтаас сэрсний дараах зовиур нь харьцангуй бага байдгаараа бүтэн мэдээ алдуулалтаас ялгаатай. Унтуулах доз нь мөн харьцангуй бага байдаг тул мэс заслын дараа мэдээ алдуулалтаас сэргэх явц ч мөн хөнгөн байдаг. Мөн мэс заслын дараа хоолойд мэдрэгдэх өвдөлт торох мэдрэмж зэрэг нь маш бага юм.
Мэдээ алдуулалтаас сэрсний дараах зовиур нь харьцангуй бага байдгаараа бүтэн мэдээ алдуулалтаас ялгаатай. Унтуулах доз нь мөн харьцангуй бага байдаг тул мэс заслын дараа мэдээ алдуулалтаас сэргэх явц ч мөн хөнгөн байдаг. Мөн мэс заслын дараа хоолойд мэдрэгдэх өвдөлт торох мэдрэмж зэрэг нь маш бага юм.
💙💙💙
4. Хэсэгчилсан мэдээ алдуулалт
Уг мэдээ алдуулах арга нь заавал унтуулах шаардлагагүй, хөнгөн ажилбар хийхэд зориулагдсан ба зөвхөн ажилбар хийх хэсгийг хэсэгчилэн мэдээ алдуулна.
Ингээд өнөөдрийн блогоор мэс заслын мэдээ алдуулалтын төрлүүдийг танилцууллаа 😊💕
Comments
Post a Comment