[NANA Асуулт & Хариулт] Нүүрний хэлбэр засах мэс заслын талаарх түгээмэл асуултанд Захирал эмч хариулж байна
💜Нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэсэний дараа эрүүний хөдлөх байдал удааширсан юм шиг санагдаж байгаа энэ зовиур зүгээр болов уу?
Аман дотор зүсэлт хийж эд эсийг аван буцааж бэхэлж өгсөн болхоор
яалт ч үгүй 1-2 сарын турш таталтах мэдрэмж байдаг. Тухгүй юм шиг
мэдрэмж байх ч гэсэндээ 3-6 сарын дараанаас хэвийн байдалдаа ордог.
💜Нүүрний хэсэгт бөөгнөрсөн юм шиг мэдрэмж байдаг, нүүрний өөх соруулах мэс засал хийлгэсэнээс болж байгаа юу? Эсвэл нүүрний хэлбэр засах мэс заслаас болж байгаа юу?
2 мэс засал хоёулаа нөлөө өгч байгаа хатуу байгаа мэдрэмж болон
бөөгнөрсөн байгаа мэдрэмж нь цаг хугацаа өнгөрөх тусам зүгээр
болох болохоор санаа зовох зүйлгүй.
💜Нүүрний хэлбэр засах мэс засал хийлгэсний дараа чамархайн ойролцоо зүсэлт хийсэн хэсэгт сорвины тос түрхэхгүй бол сорвижилт үүсэх үү?
Мэс засал хийгдээд дөнгөж 2 сар болж байгаа болохоор
одоохондоо бага зэрэг улайлттай байгаа ч
гэсэн дээ үсээр хаагддаг хэсэг болохоор цаг хугацаа
өнгөрөхөд бага багаар бүдгэрдэг. /3-6 сар хүлээх хэрэгтэй/
Хэрэв санаа зовж байгаа бол сорвины тос түрхэхэд хурдан бүдгэрэхэд тустай.
💜Мэс заслын дараа хоол идэхдээ ихээр зажилж идсэн тохиолдолд ямар нэгэн асуудал үүсэх болов уу?
Хэт хүчтэй зажлахгүй бол том нөлөө бол байхгүй байгаа
хэрвээ хэт хатуу зүйлийг хүчтэй зажилж
идсэнээс болоод ямар нэгэн чимээ гараад
хугарах тохиолдол байдаг түүнийг СТ зураг дарж үзэн
дахин зүсэлт хийж янзлах хэрэгтэй байдаг. Тиймээс
1-3 сарын хугацаанд гам барих хэрэгтэй байгаа.
💜Мэс заслын дараа амаа том ангайх үед мэс заслын өмнөх шиг том ангайх боломжтой юу?
Мэдээж мэс заслын өмнөх шиг хэвийн амаа ангайх боломжтой.
Шүдний эмнэлэгт орох болон самгёбсал идэх үед
ногоонд мах ороож идэх гэх мэт бүгд боломжтой.
1 сар өнгөрсний дараа амаа ангайх дасгалыг хийж өгөх хэрэгтэй.
💜Мэс заслын дараа 1 сар орчим болоход унжилт үүсэх боломжтой юу?
Үүсэх боломжтой яагаад гэхээр арьс хэт их сунасан тохиолдолд,
нүүрэнд өөх бага тохиолдолд үүсэх магадлалтай.
Тиймээс хаван нэлээн сайн бууж өгсөний дараа арьс татах
утас гэх мэт хийж өгвөл үр дүнтэй.
Хэт их хавдалттай үед утас гэх мэт татах үед хавдар
буусны дараа хурдан унжих магадлал өндөртэй байдаг.
Нүүрний хэлбэр засах мэс засал хйлгэсниий дараа
хамгийн их анхаарах ёстой 3 зүйл
- Хатуу зажлууртай хоол идэх 1 сарын турш болгоомжлох
- Амаа ангайх дасгал бага багаар хийх
- Стрэсс авахгүйгээр дархлаагаа сайн дэмжиж өгвөл
хурдан эдгэрэхэд тустай байгаа.
Comments
Post a Comment