[NANA Арьс арчилгаа] Толигор, чийглэг арьсны нууц - Revive Skin Booster

 

Сайн байцгаана уу? 
Энэ 7 хоногийн арьс арчилгааны блогоор хамгийн сүүлийн үеийн арьсны тарилга болох Belotero Revive хэмээх тарилгыг танилцуулахаар бэлтгэлээ. 
Revive гэж юу вэ? 
Revive бол арьсыг гүн чийгшүүлж, гэрэлтсэн, толигор арьстай болоход туслах арьсны тарилга юм. Merz Aesthetics хэмээх дэлхийд алдартай арьс гоо заслын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компанийн Belotero брэндийн арьсны тарилга💜
Revive арьсны тарилгын гол найрлага 
❤Hyaluronic Acid буюу гиалуроны хүчил (HA)
Арьсыг гүнээс нь чийгшлээр хангаж, жинхэнэ арьсны давхаргад коллаген ялгаруулалтыг идэвхжүүлэх үүрэгтэй. 
❤Glycerin буюу глицерин 
Арьсыг чийгшүүлэх маш сайн үйлчилгээтэй ба арьсны чийгшлийг удаан хугацаанд хадгалах үүрэгтэй. 
Revive арьсны тарилгын үр дүн 
💧Арьсны хамгаалалтын давхаргын бэхжүүлнэ 
💧Арьсыг гүн чийгшүүлнэ
💧Хэт их тослог ялгаруулалтыг багасгана 
💧Арьсны үрэвслийг дарна
💧Чийгшлийг удаан хугацаанд хадгална
💧Нүхжилтийг багасгаж, арьсны бүтцийг сайжруулна
Revive арьсны тарилгыг ямар үед хийлгэх вэ? 
❤Арьсны өнгө жигд биш, хэт хуурай арьстай бол 
Нүхжилт, хялгасан үрчлээс ихтэй, арьсны уян хатан чанар алдагдсан бол 
Чийглэг, толигор арьстай болмоор байгаа бол 
Revive арьсны тарилгыг 1 сарын зайтай 1-3 удаа тариулахыг санал болгодог 
бөгөөд үр дүнгээ 6 сар хүртэл хадгалдаг. 
Гэрэлтсэн, толигор, чийглэг арьсны нууц Revive Skin Booster 😍


🙋‍♀️🙋‍♀️

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE

Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал