[Дух багасгах мэс засал] Та өргөн духнаасаа болоод байнга чолк тавьдаг уу?


Сайн байцгаана уу? 😊Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе😊
Өнөөдөр та бүхэндээ дух багасгах мэс заслын талаар
дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх гэж байна. 
💛💛💛
Дух багасгах мэс засал гэдэг нь үсний захаар маш нарийн зүсэлт хийж хуйхыг урагш татаж тогтоосноор духны уртыг багасгадаг мэс засал юм. Өргөн духыг багасгахдаа нүүрний ерөнхий харьцаанд тохируулан хийдэг учраас мэс засал хийлгэсэн нь мэдэгдэхгүй натурал болдог.

💛💛💛
Хүний нүүрний харьцааны зөв тэгш хэмийн байдлыг мэдэхийн тулд хөндлөн зураасаар духны дээгүүрх хэсэг болон хөмсөгний хэсэг, хамрын төгсгөлийн хэсэг эрүүний төгсгөлийн хэсэгээр 3 хувааж нүүрний хэлбэрийн харьцааг тодорхойлдог. 
Дух багасгах мэс засал хийх тохиолдлууд
👉Духны хэсэг өргөн тохиолдолд 
👉Унжсан хөмсөгнөөс болсон өргөн дух
👉Ус уналтаас шалтгаалаад дух өргөн болох тохиолдолд 
👨‍⚕️👩‍⚕️ Дух багасгах мэс заслын сөрөг нөлөө гэвэл хүн болгоны биеийн онцлогоос шалтгаалан сорви харагдах магадлал байдаг талтай. Мэс заслын хувьд маш үр дүнтэй мэс заслуудын нэг юм. 
💛💛💛

Дух багасгах мэс заслын зүсэлтийг тэгш хэмтэй хийвэл сорви харагдах магадлал өндөр учир зурган дээр байгаа шиг зүсэлтийг хийдэг.

Духны хэсэгт мэдрэлийн судас байдаг учир "Дурангийн" аргаар мэс заслыг хийдэг. Хамгийн дээд тал нь духыг 2см орчим багасгадаг ч хүний арьсны унжилт их байх тохиолдолд 2см дээш ч байх тохиолдол байдаг. 

Дух багасгах мэс засал хийлгэсэнээр жижиг үрчлээнүүд ч арилан байнга чолк тавих шаардлагагүй болно гэсэн үг юм. 

💛💛💛

 Мэс заслын арга
1. Мэс заслын өмнөх зөвлөгөөний үеэр зүсэлт хийх хэсэг болон багасгасны дараах 
line-ийг маш тодорхой зураглал хийнэ.
2. Доод болон дээд мэдрэлийн судлыг хамгаалж үсний хэсэг аль болох гэмтэхгүй байхаар зүсэлтээ тооцоолж хийнэ.
3. Зориулалтын тогтоогчийг хийж тогтоогоод духыг хуйхны хэсэг рүү татаж, тогтоогчийн өргөстэй хэсгээр хуйхыг бэхэлж тогтооно. 
Тогтоогч бэхэлгээний хувьд FDA болон KFDA-н зөвшөөрлийг авсан баталгаат бэхлэгч юм. Нэг жил орчим өнгөрвөл биенд шингэн хайлдаг байгаа биенд ямар нэгэн сөрөг нөлөөгүй бэхлэгч юм. 

🙋‍♀️🙋‍♀️

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал