[Дух сойх мэс засал ] Ямар тохиолдолд хийлгэдэг вэ?
Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе💟
Өнөөдөр та бүхэндээ Тайландын алдартай бүсгүйн
өөрчлөлтийг хүргэж байна.
Энэ моделийн хувьд өмнө нь манай эмнэлэг дээр
мини-зүсэлттэй арьс татах мэс засал болон
давхрааны давтан мэс засал хийлгэж байсан.
Энэ удаа харин дух сойх мэс засал болон
хамрын давтан мэс засал хийлгэсэн байгаа.😎
Мэс заслын өмнөх зургийг нь харвал
нүд болон хөмсөгний зай ойрхон,
үүнээсээ болоод давчуу, дүнсгэр төрхтэй харагдаж байна.
Энэ байдлыг давхрааны мэс заслаар
засах боломжгүй учраас дух сойх мэс заслаар
засч өгсөн байгаа.
Харин хамрын хувьд нуруу хэсгийн өндөр зэрэг нь асуудалгүй хэдий ч
үзүүрийн хэлбэр нь богинохон учраас уртасган илүү
эмэгтэйлэг имижтэй болохыг хүссэн юм.
Хамрын гоо сайхны мэс заслаас гадга
хамар битүүрэх зовиуртай учраас
эрүүл мэндийн хамрын мэс засал
давхар хийлгэсэн байгаа.😍🤗
Эрүүл мэндийн хамрын мэс заслын өмнө болон дараа нь
дээрх зурган дээрх шиг дурангийн үзлэг, шинжилгээ хийдэг.
Comments
Post a Comment