[NANA Зөвлөгөө] Хөхний мэс заслын дараа хэрхэн арчлах вэ?

Өнөөдрийн блогоор та бүхэнд хөхний мэс засал хийлгэсний дараа хэрхэн арчлах талаар зөвлөмжүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

💗💗💗

Хөхний мэс засал хийлгэсний дараа хөхний суулгац зөв, өөрийн мэт сууж өгөх нь чухал билээ. Үүний тулд эмчийн зааврын дагуу зөв арчилгаа хийх, хурдан эдгэхэд туслах шарлага хийлгэх, зориулалтын хөхний даруулга зүүх шаардлагатай байдаг.

1. Мэс заслын дараах эхний өдрүүд

Мэс засал хийлгэсний дараах эхний өдрүүдэд мэдээж тодорхой хэмжээний өвдөлт болон зовиуртай байна. Энэ үед дараах зөвлөмжүүдийг дагаарай:

  • Амрах: Аль болох сайн унтаж амарч, тайван байх нь чухал. Хүчтэй дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийгээрэй.
  • Өвчин намдаах эм уух: Эмчийн заавраар өвчин намдаах эм хэрэглэж болно.
  • Эмчийн үзлэг: Хөхний мэс засал хийлгэсний дараа эмчийн зааврын дагуу үзлэг, хяналтанд орох хэрэгтэй. 
2. Мэс заслын дараах хувцаслалт

Мэс засал хийлгэсний дараах эхний хэдэн долоо хоногт зориулалтын хөхний даруулга зүүх хэрэгтэй.

  • Зориулалтын хөхний даруулга: Хөхний хэлбэрийг тогтворжуулах, хаван буулгах зориулалттай хөхний даруулга зүүх шаардлагатай байдаг. 
  • Хөнгөн, сул хувцас: Бариу биш сул, хөнгөн хувцас өмсөөрэй.

3. Мэс заслын дараах арчилгаа

Шарх сорви, хаван болон хөхрөлтийг хурдан хугацаанд буулгаж хурдан эдгээхийн тулд зөв арчилгаа хийх хэрэгтэй. NANA-д хөхний мэс заслын арчилгааг дараах байдлаар хийдэг.

  • HEALITE буюу Шарлага: Үрэвсэл үүсэхээс сэргийлэх болон арьсны нөхөн төлжөлтийг сайжруулах, эсийн нөхөн төлжилтийг хурдасгах, улайлтыг багасгах зорилгоор шарлага хийдэг.
  • Capsulitis буюу массажны аппаратУг массажны аппаратыг ашиглан лимфийн эргэлтийг сайжруулж хаванг бууруулж хөхрөлтийг багасгадаг.
  • Өндөр давтамжит эмчилгээ: Арьсны нөхөн төлжилт болон цусны эргэлтийг сайжруулж биеэс үхэжсэн эд эсийг гадагшлуулдаг.
  • Чийгшүүлэх маск болон сорвины арчилгаа: Арьсыг чийгшүүлэх үйлчилгээтэй хөхний маск тавих болон сорви арилгах лазер эмчилгээ хийдэг.
  • Арчилгааны багц бүтээгдэхүүн: Гэрийн нөхцөлд арчлах чийгшүүлэх тос, нөхөн төлжүүлэх тос, сорвины тос болон наалт, хөхний маск багтсан. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг манай Instagram болон Facebook хуудаснаас авах боломжтой. 

4. Дасгал хөдөлгөөн

Мэс заслын дараа эхний хэдэн долоо хоногт хөхний булчинд ачаалал өгөх дасгал хөдөлгөөн хийхээс зайлсхийх хэрэгтэй.

  • Хөнгөн дасгал: Мэс заслын дараах эхний долоо хоногоос хойш алхах зэрэг хөнгөн хөдөлгөөн хийж болно.
  • Хүнд зүйл өргөхгүй байх: Хүнд зүйл өргөх болон хөхний булчинд ачаалал өгөх хүнд дасгал хийхээс зайлсхийх хэрэгтэй.

5. Хоолны дэглэм

Хурдан эдгэхийн тулд тулд тогтвортой, эрүүл хооллох нь чухал билээ.

  • Уургаар баялаг хоол: Мах, загас, өндөг зэрэг уураг ихтэй хүнс хэрэглээрэй.
  • Ногоо, жимс: Витамин, эрдэс бодисоор баялаг хүнс хэрэглээрэй.
  • Ус уух: Өдөрт уух усны хэмжээгээ тодорхойлж хангалттай ус ууж заншаарай. 
🙋‍♀️🙋‍♀️
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал