[NANA Дух сойх мэс засал] Духны үрчлээ болон нүдний цацраг үрчлээг арилгах арга
Сайн байцгаана уу? 😊
Өнөөдрийн блогоор та бүхэнд дух сойх мэс засал болон уг мэс засалд ашиглагддаг Endotine-ийн талаар мэдээлэл бэлтгэлээ.
❤❤❤
Ямар хүмүүст хийлгэхэд тохиромжтой вэ?
1. Үсний захын хэлбэр М хэлбэртэй байх юм уу тэгш бус хэмтэй байх тохиолдолд
2. Дух болон нүдний хоёр талд үрчлээ ихтэй байх тохиолдолд
3. Нүд, хөмсөгний хоорондох зай хэт ойрхноос болоод ширүүн төрхтэй харагддаг байх тохиолдолд
4. Давхрааны давтан мэс засал хийлгэхгүйгээр дээд зовхины унжилтыг багасгахыг хүсэх тохиолдолд
❤❤❤
Дух сойх мэс засалд ашиглагддаг 'Endotine' гэж юу вэ?
'Endotine' гэдэг нь таван ширхэг өргөсөөр духны арьсыг жигд хүчээр татаж өгөх үүрэгтэй багаж бөгөөд энэ нь хүний биед сөрөг нөлөөгүй багаж юм.
FDA болон KFDA-ээр аюулгүй бүтээгдэхүүний зөвшөөрөл авсан.
Хүний биед суулгаснаас 1 жилийн дараа бүрэн хайлж, биед шингэх ба ийнхүү гадны биет орсон мэт мэдрэмж төрүүлэхгүйгээр чангалж, бэхэлж өгдгөөрөө онцлогтой.
❤❤❤
Дух сойх мэс засал хийгдэх явц
❤❤❤
Духнаас сойх мэс заслын дараа хавдалт, хөхрөлт хэр үүсдэг вэ?
Энэхүү мэс засал нь хавдалт багатай мэс засалдаа ордог ч
7-14 хоногийн турш дух нэлэнхүйдээ хавантай байдаг.
Мэс заслын дараа духаа л үсээрээ халхалчихвал шууд өдөр тутмын амьдралдаа орох боломжтой. Сорвины хувьд мэс заслын дараах 1 сарын турш хамгийн тод харагдах үе байдаг. Гэхдээ хуйхан дотор зүсэлтийг хийх учраас анзаарч харахгүй бол харагдахгүй хэмжээний байдаг.
Ингээд өнөөдрийн блогоор дух сойх мэс заслын талаар мэдээлэл хуваалцлаа
Comments
Post a Comment