[NANA V-line] Дөрвөлжин эрүүний мэс заслын талаарх БҮХ ЗҮЙЛ 🤗

Сайн байцгаана уу?
Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Өнөөдөр та бүхэндээ дөрвөлжин эрүү багасгах мэс засал буюу
V-line мэс заслын талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
💜💜💜
Энэхүү мэс заслын хувьд дотроо үндсэн хоёр аргаар хийгддэг. 
1. Мини-V line
Энэ арга нь эрүүний хэлбэр нь урдаас харахад өргөн биш,
зөвхөн хажуугаас харахад өргөн, хурц эрүүтэй хүмүүст тохиромжтой арга байгаа.
Дээрх зурган дээрх шиг чихний ардуур зүсэлт хийгээд зөвхөн дөрвөлжин эрүүний өнцөг хэсгийг тайрч багасгаж өгдөг.

2. Урт зүсэлттэй V-line


Энэ аргын хувьд эрүүний хэлбэр нь хажуугаасаа ч өргөн, урдаасаа харахад ч өргөн харагддаг хүмүүст үр дүнтэй арга байгаа. Энэ тохиолдолд чихний доод хэсгийн өргөн яснаас эхлээд урагш уртааш нь зүсэлт хийж эрүүний ясыг багасгаж өгдөг ба эрүүний ясны зузаанаас багасгаж өгөх ажилбар давхар хийгддэгээрээ онцлогтой.
Зүсэлтийн хувьд аман дотор зүсэлт хийгддэг.


Манай модель бүсгүйн хувьд урт зүсэлттэй V-line мэс засал хийлгэснээс гадна урд эрүү, шанаа багасгах ажилбар болон хамар, нүүрэнд өөх суулгах мэс заслуудыг хамт хийлгэсэн байгаа. 


Мэс заслын дараах эхний 21 хоногт хаван ихтэй байгаа ч
хажуунаас нь харахад ясны хэмжээ хэр зэрэг багасч өгснийг харах боломжтой.
Нүүрний хавдалт нь дээрээсээ доош чиглэлтэй буудаг ба бүрэн эдгэрч 
эцсийн үр дүн гартал 6-8сар зарцуулдаг.
💜💜💜
💜💜💜
💜💜💜


 🙋‍♀️🙋‍♀️

Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        


Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал