Нүүрний хэлбэр засах & Хамрын давтан мэс заслын өмнөх явц | Монгол үйлчлүүлэгч @vneghen
Ээлжит блогоороо манай гоо сайхны эмнэлэгт нүүрний хэлбэр засах болон хамрын давтан мэс засалд орсон @vneghen -ий мэс заслын өмнөх явцыг танилцуулж байна 😍
💖💖💖
Үйлчлүүлэгчийн маань хувьд Солонгос улсад мэс засалд орохоор эмнэлгүүд судалж байсан бөгөөд Улаанбаатарт зохион байгуулагдсан манай эмнэлгийн "Гоо сайхны зөвлөгөөн"-д оролцож манай эмнэлэгт хагалгаанд орохоор шийдсэн 😍
Мэс заслын дэлгэрэнгүй мэдээлэл
❤Нүүрний хэлбэр засах гурвалсан мэс засал
❤Хамрын давтан мэс засал
❤Нүүрэнд өөх суулгах мэс засал
Мэс заслын өмнөх шинжилгээ
💖💖💖Мэс заслын өмнөх дизайн
Үйлчлүүлэгч бүсгүй маань мэс засалд орох болсон шалтгаан нь нүүрээрээ ясархаг, мөн туранхай тул нүүрэндээ өөхгүйгээс болоод овортой харагддаг, мөн шанаа болон эрүүний хэлбэр засахыг хүссэн тул нүүрний хэлбэр засах гурвалсан мэс засал хийлгэхээр шийдсэн. Мөн өмнө монголд хамрын мэс засалд орсон боловч эдгэх явцдаа гэмтсэнээс болоод хамар далийлттай болсон. Хамрын далий байдлыг засахын тулд хамрын давтан мэс засалд орохоор шийдвэр гаргасан
💖💖💖
Ингээд өнөөдрийн блогоор монгол үйлчлүүлэгчийн мэс засалд орохын өмнөх явцыг танилцууллаа. Дараагийн блогоор мэс заслын дараах үр дүнг хуваалцах болно
🙋♀️🙋♀️
Comments
Post a Comment