[NANA Зөвлөгөө] Гоо сайхны зөвлөгөөнд ирэхдээ юуг анхаарах вэ?

 


Сайн байцгаана уу?

Удахгүй Улаанбаатар дахь гоо сайхны зөвлөгөө болох гэж байгаатай холбогдуулан та бүхэндээ гоо сайхны зөвлөгөөнд ирэхдээ юу бэлдэж ирж болох талаар зөвлөгөө орууллаа.


Юуны өмнө та өөрийн гол асуудлаа өөрөө мэдэж байх нь хамгийн чухал. Хацрын арьс унжсан, давхраа асуудалтай байгаа гэх мэтээр хамгийн түрүүнд та өөрийн санаа зовнидог асуудлаа мэдэж байж хэрэгтэй. Үүнийг эхэлж зөвлөлдсөний дараа таны өөрийн мэдээгүй, эсвэл анзаараагүй ерөнхий асуудлыг эмч, мэргэжлийн хүний зүгээс хэлж өгч, үүндээ зөвлөгөө авч болно. Мөн мэс заслын дараа хэрхэн өөрчлөгдмөөр байгаа талаар тодорхой төсөөлөлтэй байх нь мэс заслын үр дүн амжилттай байх том шалтгаан болдог. Та үүнийг илэрхийлэх зураг, бичлэг бэлдэж ирж болно. Бас нэгэн чухал зүйлийн нэг бол мэс заслын аюулгүй байдлын үүднээс танд ямар нэг эм тарианы харшил, хууч өвчин байгаа эсэхийг мөн мэдэж байх хэрэгтэй. 





Зөвлөгөөнд ирээд таны асуух хэрэгтэй асуултуудыг бэлтгэлээ. Танд ямар ажилбар хамгийн тохирох талаар, гардаж хийж буй эмчийн туршлага бодит ажилуудын талаар, мэс заслын дараах эдгэрэх хугацаа, гарч болох эрсдлүүд, мөн мэс заслын үнэд юу юу багтсан талаар хүссэн зүйлээ нарийн мэдэж авах нь чухал. 


Хэрэв та мэс заслын цагаа товлож баталгаажуулсан бол мэс заслын өмнө ямар бэлтгэлтэй байх, мэс заслын дараа юуг анхаарах, хэвийн амьдралдаа буцан ороход хэдий хугацаа шаардах зэрэг зүйлийг мэдэж байх хэрэгтэй. Мэс заслын өмнөх бэлтгэл болон дараах арчилгаа нь хүн бүрт өөр байдаг тул та өөрийн арчилгааг бас заавал лавлаж асуугаарай.

💗💗💗
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        


Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал