[Хөхний мэс засал] Надад ямар хөхний суулгац тохирох вэ?
🔯Сайн байцгаана уу🔯
Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе
Өнөөдрийнхөө блогоор та бүхэндээ хөхний суулгацуудын талаарх
мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
Хүн болгоны биеийн онцлог болон цээжний тойрог гэх мэт бүгд ондоо
байдаг учир мэргэжлийн эмчид хандан зөвлөгөө аваад хөхний суулгацаа сонгох нь хамгийн тохиромжтой юм.
💜💜💜Сүүлийн үед 250-300сс суулгацыг ихээр хийлгэдэг болсон бөгөөд
энэ тохиолдолд цээжний тойрог 5см-6см орчим томорч хөхний хэмжээ нь 2-3 cup томордог гэж үзхэд болдог.
Жишээ нь 100сс нь мэс заслын дараа цээжний тойрог 2см томордог байгаа.
Тиймээс та зөвлөгөөний үеэр эмчтэйгээ зөвлөлдөн хэмжээ, хэлбэр, суулгацаа сонгох нь зүйтэй юм.
💛Мотива суулгацын давуу тал💛
1. Суналт сайн
2. Бат бөх байдал
3. Хүндээр дархад тэсвэртэй
4. Урагдах магадлал бага
Ямар тохиолдолд Мотиваг санал болгодог вэ?
💦Арьсны хувьд нимгэн
💦Яг өөрийн мэт хөхний хэлбэр
💦Цээжний тойрог жижиг тохиолдолд
💦Харшил болон Суулгац орсон мэдрэмж бага өгдөг.
Мотива суулгац нь чипгүй болон чиптэй 2 янз байдаг. Чиптэй суулгац нь-Давтан мэс засал хийхэд суулгацыг авахгүйгээр ямар суулгац хийсэнийг мэдэх боломжтой.
🔮Мотива-гийн хувьд хамгийн их дүүргэлт өгдөг мэдрэмж өгдөг бөгөөд мэс засал хийлгэсэний дараа хөхний доогуурх хэсэгт дүүргэлтийн хэмжээ их хирнээ хүчтэй мэдрэмж өгдөг.
🔮Хөхний толгой хэсгээс хөхний доогуурх хүртэл дүүрсэн мэдрэмж өгдөг бөгөөд мэс засал хийлгэх гэж байгаа үйлчлүүлэгчийн хөхний хоорондын зай хол бол Мотива суулгац хийлгэсэн тохиолдолд хоорондын зайг ойртуулж өгдөгөөрөө давуу талтай.
🔮Мотива хэмжээний хувьд олон төрөл байдаг-2 хөхний хэмжээ өөр тохиолдолд адилхан болгож дүүргэж өгөхөд хамгийн их давуу талтай мөн хэт туранхай тохиолдолд цээжний яс жижиг тохиолдолд томруулах давуу талуудтай юм.
🍇🍇Сэббин интэгрэти нь-Мэнтор суулгацаас эсрэгээрээ Микро гадаргуутай/барзгар гадаргуу/
гаднах байдлаасаа хатуу бөгөөд аюулгүй мэдрэмжийг өгдөг давуу талтай.
Сүүлийн үед смүүс төрлийн суулгацыг их хэрэглэдэг болсон учир шалтгаан нь-биенд ороод ямар нэгэн тухгүй мэдрэмж өгөхгүй давуу талтай.
Смүүс төрөл- Микро төрөл нь 2 лаа хүний биед хортой нөлөөгүй суулгацаар гарч ирсэн учир сүүлийн үед энэ 2 төрлийг смүүс гэж нэрлээд хэрэглэж байгаа юм.
💜☝Texture төрөл- Өмнө нь хэрэглэдэг байсан төрөл бөгөөд тухгүй мэдрэмж болон үрэвсэл үүсгэх үйлдэл гарч байсан учир сүүлийн үед хэрэглэхээ больж байгаа юм.
👆❗❗❗Суулгац хийлгэж мэс засал хийлгэсний дараа суулгац томорсон гэсэн хүмүүс их байдаг энэ нь биеийн жингийн хувьд өөрчлөгдсөнөөс болдогийг мэдэж байх хэрэгтэй юм болвуу гэж бодож байна.
Comments
Post a Comment