[NANA Арьс Арчилгаа] Арьс чангалах аппарат "SHURINK UNIVERSE"



NANA блог уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе! 
Өнөөдрийн блогоор арьс чангалж, нүүрний хэлбэр засах үр дүнтэй Шүринк (Shurink Universe) аппаратны талаарх мэдээллийг хүргэж байна. 
 Шүринк (Shurink Universe) аппарат
Энэхүү аппарат нь HIFU буюу өндөр давтамжийн хэт авиан технологийг ашиглан арьсны гүн давхаргад дулаан энергийг дамжуулдаг. Ингэснээр коллаген ялгаруулалтыг нэмэгдүүлж арьсыг чангалж үрчлээсийг тэнийлгэх гол үйлчилгээтэй. 
 Шүринк (Shurink Universe) аппаратны онцлог 
HIFU технологи ашигладаг
Мэсийн бус аргаар арьсыг чангалдаг
❤Арьсны давхарга бүрт тохирсон хошууг ашигладаг
❤Өвдөлт багатай
 Шүринк аппаратны хошуу 
Шүринк аппаратыг хийлгэх тохиолдолд арьсны гүн давхаргад тохируулан хошууны төрлөөс сонгох боломжтой бөгөөд үүнийг "cartridge" буюу хошуу гэж нэрлэдэг. 
1. Derma 1.5mm (Арьсны өнгөн давхаргад)
Арьсны өнгөн давхаргад энергийг дамжуул арьсыг чангална. 
Хялгасан үрчлээсийг тэнийлгэнэ 
2. Eye 2.0mm (Арьсны өнгөн давхаргад)
Нүдний эргэн тойрон болон доод зовхины арьсанд зориулсан. 
Зовхины арьсыг чангална. 
3. Celup 3.0mm (Жинхэнэ арьсны давхаргад)
Коллаген ялгаруулалтыг идэвхжүүлж, арьсыг толигор болгоно.
Нүүрний хэлбэрийг засах болог үрчлээг багасгах үр дүнтэй. 
4. Lineup 4.5mm (SMAS давхаргад)
Арьсны гүн давхарга болох булчингийн давхаргад энергийг дамжуулдаг. 
SMAS давхаргыг чангалснаар нүүрний арьс өргөх үр дүнг авах боломжтой.
💜💜💜
Шүринк аппаратны үр дүн
💖Мэсийн бус аргаар арьсыг чангалж залуужуулна
Коллаген болон эластин ялгаруулалтыг идэвхжүүлснээр арьсыг чанга, толигор болгох үр дүнтэй. 
💖Үрчлээсийг тэнийлгэнэ
Зовхины үрчлээс, дух болон хүзүүний үрчлээг багасгана. 
💖Нүүрний хэлбэрийг V-line болгоно 
Хацрын унжилт багасаж, нүүрний хэлбэр V болно. 
💖Арьсны бүтцийг сайжруулна
Нүхжилт багасгах болон арьсны өнгийг жигд болгох үр дүнтэй. 
Хэрэв таны арьс суларч унжсан, үрчлээс ихтэй байгаа бол бүтэн нүүрэндээ, аль эсвэл дээрх зурагт заасны адил хэсэгчилэн шүринк аппаратыг хийлгэх боломжтой. 
Шүринк аппарат хийлгэсний дараах үр дүн мэдэгдэх хугацаа 
❤Эхний долоо хоногт арьс чангарсан нь мэдэгдэнэ.
❤1-3 сарын хугацаанд коллаген ялгаруулалт нэмэгдэж аппаратны үр дүн бүрэн мэдэгдэнэ. 
❤Үр дүнгээ 6 сар хүртэл хадгална.


🙋‍♀️🙋‍♀️
Хэрвээ та бүхэн гоо сайхны мэс засалтай холбоотой
мэдээлэл авахыг хүсвэл дараах
хаягуудаар #монгол зөвлөхтэй холбогдоорой~~~~

ХОЛБОГДОХ ХАЯГ 👇
🤳Холбогдох утас : 010-4756-6601

        FACEBOOK        INSTAGRAM        

 HOMEPAGE


Comments

Popular posts from this blog

[Монгол Үйлчлүүлэгч] Залуужуулах мэс заслаас хойш 2 сарын дараах үр дүн

Хамрын мэс заслын эдгэрэх явц | Монгол үйлчлүүлэгч Youtuber @iexynn

Муруй, монхор хамрын мэс засал